НЭГ УДААГИЙН ХУВАНЦАР ЭДЛЭЛИЙН ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОХЫГ ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ ДЭМЖЖЭЭ


Далайн усны бохирдлыг бууруулахын тулд Европ даяар нэг удаагийн хуванцар эдлэлийн хэрэглээг бүрэн хориглох тухай санал асуулгыг Европын парламентын гишүүдийн дунд явуулсан байна.

Парламентын гишүүд хуванцар хутга, тавга, соруул, халбага болон бөмбөлөгийн иш зэргийн хэрэглээг хориглохыг дэмжсэн ажээ. Мөн хоол хүнс болон ундны хэрэглээнд өргөн ашигладаг хуванцар аяга зэрэг бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахыг уриалжээ.

“Бид хуванцар эдлэлийн хэрэглээний талаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлэхгүй бол 2050 он гэхэд далай тэнгист загаснаас олон тооны хуванцар эдлэл байх болно” гэж хурлын үеэр нэгэн гишүүн мэдэгджээ.

Европын комиссоос энэхүү хоригийг өнгөрсөн тавдугаар сард дэвшүүлсэн юм. Түүнчлэн “BBC” телевизийн нэвтрүүлэгч Дэвид Аттенборогийн “Цэнхэр дэлхий” цуврал нэвтрүүлэг зэрэг баримтат кинонууд гарсны дараа олон нийтийн дэмжлэг ч ихээхэн нэмэгдсэн байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.