Б.ЦОГЗАЯАБААТАР: ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ҮГНИЙ НЬЮАНСЫГ НЬ ЗӨВ ОЛЖ, УЧИР ШАЛТГААНЫГ ХОЛБОН НАЙРУУЛАХ НЬ СЭТГҮҮЛЧИЙН УР ЧАДВАР ЮМ


"Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе” сэдэвт сэтгүүл зүйн ёс зүйн хоёрдугаар форумын үеэр салбарын туршлагатай ахмад сэтгүүлчид болон мэргэжлийн багш нар сэтгүүл зүйн бүтээлийн судалгаа болон сэтгүүлчийн ажилдаа хэрэгжүүлж болох үнэ цэнтэй үг хэлсэн билээ.

Ахмад сэтгүүлч, Ням Мон хэвлэлийн газрын редактор Б.Цогзаяабаатар:

Цахим сайтууд болон нийгмийн сүлжээн дэх “үзэн ядалтын үг хэллэг”-ийн хандлага” сэдвээр илтгэл тавьж байна. Энэ талаар саналаа хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн түүхий эдийг сэтгүүлчид боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн болгоход хамгийн их ажиллагаа шаарддаг.

Ер нь сэтгүүлчийн мэргэжлийн ажил бол бүтээлийн найруулга зүй болон орчин үеийн монгол хэлэнд сэтгүүл, сонин, сайт, радио, телевизийн ярианы үг хэллэг, бичгийн хэллэг зэргийг хослуулан хэрэглэдэг. Тиймээс та бүхэн одоо твиттер, фээсбүүк, рекламны үг хэллэгийн ялгааг салгаж, ойлгож байгаа гэдэгт найдаж байна.

Үзэн ядалтын үг хэллэгийн талаар ярилцаж байна. Үгсийн сан баялаг. Хэрэглэж болохгүй үг хэллэг байдаггүй юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг сэтгүүлчид хэрэглэж байгаа үгний ньюансыг зөв олж, учир шалтгааныг холбон найруулах нь сэтгүүлчийн ур чадвартай холбоотой асуудал.

Редакцид ажиллаж, сэтгүүл зүйн бүтээл бичдэг бүх сэтгүүлчидтэй энэ асуудал хамаатай. Жишээ нь, бидэнд хэтрүүлэн ярих, бичих тал байна. Энэ үгийг хэрэглэж болохгүй гэж тодотгон хэлэх нь харьцангуй ойлголт. Зуд гэх үгийг хэлж болохгүй гэж социализмын үед хэлж л байсан. Хамгийн гол нь сэтгүүлч үгээ зөв утгаар нь хэрэглэдэг байх ёстой.Технологийн энэ эрин үед нийгмийн сүлжээний мэдээ, мэргэжлийн сэтгүүл зүйн мэдээлэл холбоотой болж байна.

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар:

“Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе форум” хийж байгаа нь сайхан ч сэтгүүл зүйн онол, арга зүйн баримжаагаа өндөр түвшинд тавъя. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулан удирдаж байгаа хүмүүсийн амнаас сэтгүүл зүйн өндөр түвшний мэргэжлийн сэтгүүлчийн яриа, санал, хүсэлт тавьж, ажил хэрэг болгохоор бодож төлөвлөхгүй бол цаашдаа нэр төдий, хэцүү байдалтай болно гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй гэсэн санал хэлье.

www.ardchilal.mn Б.БАЯРМАА

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.