“Ээжийн цэнхэр нутаг” хандивын тоглолт болно


Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Баттөрийн Мягмаржав “Ээжийн цэнхэр нутаг” уран бүтээлийн тоглолтоо хийхээр болжээ. Харамсалтай нь яруу найрагчийн маань энэхүү тоглолт хандивын тоглолт бөгөөд тэрээр хүндээр өвдсөн байгаа ажээ.

Тоглолт ирэх сарын 14-ний өдөр “UB PALACE-ийн концертийн их танхимд болох бөгөөд тоглолтонд МУГЖ Ө.Уянга, С.Батсүх нарын уран бүтээлчид дуугаа өргөх бол Монголын утга зохиолд “90-ээд оныхон” хэмээн өөрсдийгөө дархалж чадсан түүний үеийнхэн болох Төрийн шагналт Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан тэргүүтэй яруу найрагчид оролцох ажээ. Тоглолтыг “Хөвсгөл нэг үе” клубээс санаачлан зохион байгуулж байгаа юм. Та бүхэн яруу найрагчийн эмчилгээнд хандив өргөхийг хүсвэл ХААН банкны 5020 52 1058 тоот дансанд сэтгэлийн хандиваа өргөх, 8811-7357, 9991-9021, 8871-5199 дугаарын утсаар холбогдон тоглолтынх нь билетийг захиалан аваарай.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.