ӨСВӨРИЙН АВРАГЧ ТЭМЦЭЭНД ТАРИАЛАН СУМЫН “СЭРЭМЖ” БАГ ТҮРҮҮЛЭВ


Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургаж дадлагажуулах анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Өсвөрийн аврагч” тэмцээн зохион байгуулав.

Тэмцээнд бүс бүсээс тэргүүлсан баг тамирчид оролцсоноос Тариалан сумын “Сэрэмж” баг тэргүүн байр, Шинэ-Идэр сумын “Эрч” баг дэд байр, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн “Харцага” баг гуравдугаар байранд шалгарчээ.Тэмцээний үеэр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас өмсөх, бие бялдрын бэлтгэл, жагсаалын бэлтгэл, гал унтраах байлдааны тархалт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гүйх, зэрэг төрлөөр өрсөлдсөн бөгөөд тэргүүн байрт шалгарсан баг Орхон аймагт болох бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.

Б.Гантуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.