ЭНЭТХЭГТ 60 ХҮН "ЗИКА" ВИРУСИЙН ХАЛДВАР АВЧЭЭ


Энэтхэгт тархаад байгаа “Зика” вирусийн халдвар авсан тохиолдол 60-д хүрээд байна гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүс мэдэгдлээ. Энэтхэгийн баруун нутгийн Ражастан мужийн нийслэл Жайпур хотод “Зика” вирусийн халдвар авсан 60 тохиолдол бүртгэгдээд байгаагийн зарим нь Бихар мужаас ирсэн цагаач ажилчид байна гэж мэдэгдэлд дурдав.Үүний зэрэгцээ Ражастан мужийн эрүүл мэндийн албаны дарга Венү Гуптагийн мэдэгдсэнээр, халдвар авсан 60 хүний 45 нь бүрэн эдгэрсэн бол 15 хүнийг эмчилгээнд хамруулж байгаа ажээ. “Зика” вирус нь халуун орны “кусаки” шумуулаар дамжин тархдаг халдварт өвчин юм. Халдвар авсан тохиолдолд халуурч, арьсан дээр юм туурах, булчин, толгой, үе мөч өвдөх шинж тэмдгүүд илэрдэг байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.