ХУУЛЬЧДЫН ШАТРЫН ТЭМЦЭЭНД УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫНХАН ТҮРҮҮЛЭВ


Монгол Улсад нотариатын байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн ой, мөн дэлхийн нотариатын өдрийг тохиолдуулан энэ сарын 13-нд Монголын нотариатчдын танхимаас байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулав. Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон тус тэмцээнд 3 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй нийт 18 баг өрсөлдсөнөөс УИХ-ын Тамгын газрын баг 12 оноогоор тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, алтан медаль хүртлээ. Тус багт УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн референт ОУХМ Г.Алтан-Оч, ахмад ажилтан, спортын мастер Д.Ламжав, Г.Чулуун нар багтжээ. Тэмцээн швейцарь системээр 7 тойрог, талдаа 15 минутын цагийн хяналттай явж, Өмгөөлөгчдийн холбоо, Дарханы хуульчдын баг тус тус 10 оноогоор хоёр, гуравдугаар байр эзэллээ хэмээн Монголын Өмгөөлөгчдийн холбооноос мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.