ХОРГҮЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ СЭРГЭЭХ ХЭРЭГЦЭЭТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТААЛЦГААЛАА


Арьсанд чухал кальцийг гоо сайхны бүтээгдэхүүндээ шингээсэн

Мишээл экспод 10 дугаар сарын 13-ны өдрийн өглөө нээгдсэн Солонгос-Монголын 2018 оны үзэсгэлэн яармаг үеийн сурвалжлага.

Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Суман кореа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чүй Сан Үнь:

Тэрээр гоо сайхны бүтээгдэхүүний орц, найрлага, үр нөлөөний талаар тайлбарлав.

Манай компани уруулийн болон сормуус, хөмсөгний будаг үйлдвэрлэдэггүй. Энэ бүтээгдэхүүнд химийн найрлага, бодис их хэмжээгээр ордог учир эмэгтэй хүний арьс, эд зүйлсийг хамгаалах зорилгоор үйлдвэрлэхгүй байгаа.

Харин зөвхөн арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. Манай бүтээгдэхүүний гол онцлог нь байгалийн эрдэс бодисыг шингээсэн байдаг. Жишээ нь, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг арьсанд түрхснээр хүний арьсыг эрүүл байлгаж, сэргээж, эрүүлжүүлж өгч байгаа юм.

Арьсанд чухал кальцийг гоо сайхны бүтээгдэхүүндээ шингээсэн. Монгол хүмүүс арьсандаа их анхаарал тавиад байдаггүй учир энэ бүтээгдэхүүн арьсыг нь эрүүлжүүлэх нөлөөтэй. Солонгосчууд ч гэсэн 10-аад жилийн өмнө арьсандаа анхаарал тавьдаггүй байсан. Сүүлийн жилүүдэд арьс, арчилгаандаа солонгосчууд их анхаарч, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон.

Өглөө нээлт эхлээд хоёр цагийн дотор ихэнх жимсүүд зарагдаад дууслаа

Манай SF MNG компанийн ерөнхий менежер Б.Байгал:

Солонгос улсаас жимсээ оруулж ирдэг. Энэ жилийн зун, намрын жимсний ургац нь их том ургасан байна. Өглөө нээлт эхлээд хоёр цагийн дотор ихэнх жимсүүд зарагдаад дууслаа. Солонгост жимс ямар үнэтэй байдгийг солонгосчууд мэддэг байх, тэд дор нь худалдаж авсан. Жишээ нь, илжгэн чих, алим, милан зэрэг жимсийг солонгос хүмүүс, мөн монголчууд худалдаж авсан.

Тиймээс өнөөдөр их өөдрөг сэтгэгдэлтэй байна. Өглөө 7 төрлийн жимс авчраад, одоо зарах жимс бараг бага боллоо.

Энэ хоёр аппаратыг Тайван улсаас авчирдаг

Өвөрмонголын орчуулагч Ө.Сургаалт:

Хөлний массажны аппарат 280 000 төгрөгний үнэтэй. Бүх биений цусны эргэлтийг сайжруулдаг аппарат. Харин бүх биеийг тураадаг үйлчилгээтэй чичирхийлдэг аппарат үнэ 480 000 төгрөг. Энэ хоёр аппаратыг Тайван улсаас авчирдаг.

 Ямар ч байсан хүний хэрэгцээнд хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг тавьжээ

Залуу эмэгтэй:

Солонгос-Монголын хамтарсан бүтээгдэхүүний үзэсгэлэнг сонирхож байна. Ямар ч байсан хүний хэрэгцээнд хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг тавьжээ. Жишээ нь, хүнсний бүтээгдэхүүнээс жимсүүд нь жаахан үнэтэй юм. Харин Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний тестерүүдээс хэрэглэж үзэхээр авлаа.

Монголчууд бүтээгдэхүүнээ яасан ч сайхан хийдэг болсон юм бэ?

Ахмад эмэгтэй:

Надад хайруулын тавга, мах шарагч их таалагдлаа.

Мөн манай үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд их чанартай үйлдвэрлэдэг болсон нь их гоё санагдлаа. Монголчууд бүтээгдэхүүнээ яасан ч сайхан хийдэг болсон юм бэ? Энд бас “Чага” мөөгөөр хийсэн бүтээгдэхүүн ч гоё амттай юм.

 

www.ardchilal.mn Сурвалжилсан Б.БАЯРМАА

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.