Та хайртай хүнээ яаж тэвэрдэг вэ? Тэврэлт бүр хосуудын талаар их зүйлийг өгүүлнэ


Та хайртай хүнээ яаж тэвэрдэг вэ? Хайртай хүнээ яаж тэвэрч байгаагаар хосуудын одоо болон ирээдүйн харилцааг тодорхойлж болдог байна. Өөрөөр хэлбэл хайртай хүнээ чанга, зөөлөн болон ардаас, урдаас гэх мэт яаж тэвэрч байгаагаас шалтгаалж хосуудын хайр сэтгэлийн талаар их зүйлийг мэдэж болно гэсэн үг юм.

1. Хамгаалагч Энэ тэврэлт нь итгэл найдвар бага байгааг илэрхийлдэг. Араас нь тэвэрч байгаа хүн нь харилцаандаа илүү их анхаарч, өмнөө байгаа хүнийг ямар нэгэн эрсдэлээс хамгаалдаг гэж ойлгож болно. Ийм төрлийн тэврэлт хийдэг хосууд бие биедээ тавих анхаарал халамжаа сулруулж хэрхэвч болохгүй.

 

2. Нуруугаар нь чанга тэврэх Чанга тэврэлтийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж, ойлгодог ч үнэн хэрэгтээ энэ төрлийн тэврэлт нь хайртай хүнээсээ өөр хүнд аль хэдийнээ сэтгэл алдарч, сонголтоо хийж чадахгүй, эргэлзэж байгааг илтгэдэг байна. Өөрөөр хэлбэл тухайн хүн өөр хэн нэгэнд сайн болсон боловч, таныг орхиж явахыг хүсэхгүй байна гэсэн үг юм.  

 

3. Нуруун дээр нь зөөлөн алгадах Дурлалт хосууд нэгнийгээ тэврэхдээ нуруун дээр нь гараараа зөөлөн алгадаж байвал энэ нь хосууд гэхээсээ илүү найзууд байхыг хүсэж буйтай холбоотой байдаг байна. Түүнчлэн дотно харилцаанд орохыг хүсэхгүй байгааг ийм төрлийн тэврэлтээр илэрхийлдэг.  

 

4. Намуухан бүжиглэх Хэрэв хосууд тэврэлдэж байхдаа ямар нэгэн ая, хөгжимгүйгээр намуухан бүжиглэвэл тэд үнэхээр хоёр биедээ чин сэтгэлээсээ хайртай гэж ойлгож болно. Хоёр биенээ ингэж тэвэрдэг хүмүүс насан туршдаа хамтдаа байх боломжтой гэнэ.  

 

5. Зайтай тэврэлдэх Энэ тэврэлт нь хоёр биедээ сайн биш эсвэл хайртай эсэхдээ эргэлзэж байгаа хүмүүсийн хийдэг тэврэлт юм. Мөн өөрсдийнхөө ирээдүйд хангалттай итгэлтэй биш байгаа хосууд энэ төрлийн тэврэлтээр тэврэлддэг байна.  

 

6. Хагацлын цоож Энэ төрлийн тэврэлт нь ихэнхдээ “Бүх зүйл сайхан болох болно” гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл хайртай хүн тань таныг ийм маягаар тэвэрч байвал тэр таны бүх асуудлыг сонсож, өөрийнхөө чадах хэмжээнд туслахыг хүсдэг гэхэд буруудахгүй.  

 

7. Өргөж тэврэх Энэ тэврэлт нь хүсэл тачаалыг бэлгэддэг. Хосууд бие биенээ ингэж тэвэрч байгаа бол тэд хоёр биенээ маш их хүсэж байгаагаас гадна хоорондоо бие махбодиороо таталцаж байгаагийн илэрхийлэл юм.  

 

8. Гараа мөрөн дээгүүр нь давуулах Хэрэв та хайртай хүнээ тэврэхдээ мөрөн дээр нь гараа тавьдаг бол энэ нь хосуудын харилцаа хөрч, дуусгавар болж байгааг илэрхийлдэг байна. Учир нь энэ төрлийн тэврэлтийг зөвхөн найз нөхдүүд хоорондоо хийдэг.  

 

9. Харц харцаараа ширтэлцэх Харин хосууд тэврэлдэхдээ нэгнийхээ харц руу цоо ширтэж байвал энэ нь хоёр биедээ хязгааргүй их хайртайг илэрхийлэх ба бие биедээ аль хэдийнээ уусан шингэж, дэндүү их дассан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл маш дотно харилцаатай хосууд ийм төрлийн тэврэлтээр тэврэлддэг байна.  

 

10. Бүсэлхийгээр нь тэврэх Та хайртай хүнээ бүсэлхийгээр нь тэвэрдэг бол энэ нь танд хайр халамж дутагдсаныг илтгэж буй хэрэг юм. Иймд хайртай хүндээ юу хүсэж, бодож байгаа талаараа хэлж, хоорондоо сайтар ярилцах хэрэгтэйг анхаараарай.  

 

11. Халаас руу гараа хийх Хэрвээ та хайртай хүнээ тэврэхдээ өмднийх нь халаас руу гараа хийдэг бол энэ нь таныг одоогийн харилцаандаа сэтгэл ханамжтай байгааг илтгэхээс гадна хайр сэтгэлээ цааш үргэлжлүүлэхийг хүсэж буйтай холбоотой байдаг. Ийм төрлийн тэврэлт удаан хугацаанд үргэлжлэх хайр сэтгэлийн баталгаа болох нь бий

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.