LEE SUG JE: ХИМИЙН БОДИС ОГТ ХЭРЭГЛЭЭГҮЙ, ХҮНСНИЙ БОЛОН БУСАД ТӨРЛИЙН БАЙГАЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ТАВИГДСАН


Солонгос-Монголын 2018 оны үзэсгэлэн яармаг 10 дугаар сарын 13-ны өдрийн өглөө Мишээл экспод нээгдлээ.

Амралтын хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэн яармагт хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн далайн бүтээгдэхүүний тэргүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ. Үзэсгэлэнд тавигдсан бараа бүтээгдэхүүнийг олон хүмүүс очиж, сонирхож байлаа.

Бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгийн дэд тэргүүн, 2018 оны Экспо үзэсгэлэн зохион байгуулах зөвлөлийн дарга Lee Sug Je-тэй уулзаж, үзэсгэлэнгийн талаар тодрууллаа.

-Үзэсгэлэн яармагт оролцож байгаа бүтээгдэхүүний онцлогоос та хэлнэ үү?

-Энэ жилийн намрын үзэсгэлэн яармагт газар тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг онцолж, үзэсгэлэндээ тавьж байгаа. Солонгосын 40 аж ахуйн нэгжийн болон Монголын үндэсний бүтээгдэхүүнүүд оролцож байна.

Үзэсгэлэнд хүний хэрэгцээнд зориулж Ер нь Монголын зах зээлд Солонгосоос байгалиараа байгаа шилдэг бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэх цаг нь болсон гэж бид боддог.

-Олон төрлийн хүнс, гоо сайхан, бусад бараа зэрэг сонирхолтой, чанартай юм. Харин байгалийн модоор үйлдвэрлэсэн гэрийн тавилга их сайхан модны үнэртэй, содон хийцтэй харагдаж байна. Солонгос дархан хийсэн гэл үү?

-Монголын хуш модоор хийсэн бүтээгдэхүүн юм. Эдгээр тавилгыг Солонгос улсын нэртэй дархан, мужаан ямар нэгэн техник, машинаар биш өөрийн гараар урлаж, үйлдвэрлэсэн.

Мод бол амьсгалдаг, байгалийн бүтээгдэхүүн учир хүний эрүүл мэндэд их ач тустай. Жишээ нь, орон дээр унтаж хэвтэх, ширээн дээр хичээл, номоо хийх зэрэг нь байгальтайгаа ойр, амьд орчин бүрдүүлж байгаа хэрэг. Маргааш хямдаруулсан үнээр зарна. Энэ бүтээгдэхүүн нэг талаас тавилга боловч нөгөө талаас харахад урлаг юм.

Сурвалжилсан Б.БАЯРМАА

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.