ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АНХААРАЛ, БОЛГООМЖТОЙ ОРОЛЦОНО УУ


Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шат дараатай олон арга хэмжээг авч байгаа билээ. Зам тээврийн осол гарч буй хамгийн гол шалтгаануудад жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлж анхаарал болгоомжгүй оролцох, тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх мөн орон нутгийн замд зорчихдоо гэрэл шилжүүлдэггүй, хамгаалах бүс зүүдэггүй зэрэг шалтгаанууд орж байна.  Иймд Баянзүрх дүүргийн ГХУСАЗСЗөвлөлөөс замын хөдөлгөөнд оролцож буй жолоочдыг дүрмийн дагуу зөв боловсон, анхаарал болгоомжтой оролцохыг анхаарууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.