Эхнэрээ хуурсан эрчүүд юу гэж хэлдэг вэ?


Аз жаргалдаа умбаж яваа сайхан хосуудад ч гэсэн хааяа муудалцах, үл ойлголцох зүйл гардаг шүү дээ. Тэр болгоны шалтгаан нь ихэвчлэн хардалтаас үүсдэг. Үнэхээр ямар ч холбоогүй хүмүүсийг хооронд холбож харддаг уу? эсвэл учиртай хүмүүсийг хооронд нь хардаж байна уу гэдэг бас л эргэлзээтэй. Ингээд та бүхэндээ эрчүүдийн түгээмэл хэлдэг “хууралтын дараах” тайлбарыг хүргэе.

1. “Тэр бүсгүй намайг өөрөө эхэлж өдсөн. Би хүсээгүй шүү дээ…”

Ихэнх залуус эхнэр, найз бүсгүйгээ хуурсан нь мэдэгдвэл энэ мэт шалтгааныг хэлдэг байна. Учир нь толгойд нь орж ирдэг хамгийн шилдэг бодлуудын нэг гэхэд болно. Ямар нэгэн байдлаар өөрийгөө буруугүй, хэн нэгэнд уруу татагдсан гэх нь сонгодог аргуудын нэг ажээ. Тиймээс ч хэрвээ таны найз залуу, нөхөр энэ мэт шалтгааныг хэлсэн бол тухайн бүсгүйтэй зүгээр ч нэг харилцаатай биш гэсэн үг юм.

2. “Зүгээр л хөгжилдөхийг хүссэн юм. Ийм зүйл болно гэж санасангүй.”

Магадгүй анхнаасаа хүсэж төлөвлөөгүй зүйл нь яван явсаар иймэрхүү байдалд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Залуус маш бодлогогүй байдаг. Тэд гаднаасаа их хүчирхэг, хатуу мэт харагдах ч доторх бодол, оюун санаа нь бараг хүүхдээрээ байдаг гэхэд болно. Тиймээс ч үнэн хэлсэн байх магадлал тун өндөр. Гэхдээ л энэ нөхцөл байдалд тэр эхнэрээсээ илүү тухайн бүсгүйг дээгүүр тавьсан гэдэг нь маш том асуудал юм.

3. “….. надаар үүнийг хийлгэсэн”

Эрчүүдийн хэлдэг худал үгсийн хамгийн түгээмэл нь хэн нэгэн түүнийг ийм үйлдэл хийхэд хүргэсэн гэх хариулт юм. Мэдээж энэ нь аргаа барсан л хүний хариулт шүү дээ. Тэд ингэж хэлснээр өөрсдийгөө буруу зүйлээс хол байлгах гэсэндээ тэр гэнэ. Өөрийн бурууг хүлээхгүй, хэн нэгэн рүү түлхэж байгаа бол тэр үнэхээр л хэмжээнээс хэтэрчээ гэсэн үг.

4. “Би түүнтэй өмнө нь хэдэн л удаа уулзсан. Уулзаж хуучны зүйлсээ дурссан төдий юм шүү дээ.”

Хэрвээ таны нөхөр иймэрхүү шалтгаан хэлж байгаа бол та түүнтэй сайтар ярилцаад үзээрэй. Энэ нь таныг санаснаас ч энгийн, сүйдтэй зүйлсийн нэг биш байж болно. Байдлыг хэрхэн эргүүлэх нь таниас л шалтгаалах болно шүү.

5. “Би бол адгийн новш… Намайг уучлаарай.”

Энэ нь өөрийн хийсэн зүйлтэйгээ хэдийн эвлэрчихсэн, эхнэрээ өөрийг нь хэрхэн хүлээж авахыг мэдсэн болохоор ийнхүү хэлж байж болох юм. Бид ярьдаг шүү дээ. Ёстой л нэг шийдчихсэн хүн байна гэж… Иймэрхүү нөхцөл байдалд тэрээр хэдийн шийдэмгий хариултыг өгч байвал сэтгэл нь шулуудсан, эсвэл эхнэрээ өөрийг нь үзэн ядах нь тодорхой учраас “би хүсээгүй” гэдэг үгийг хэлэхээс зайлсхийсэн санаатай байж болох юм.

6. “Энэ бол миний амьдралдаа хийж байсан хамгийн муухай зүйл… Ийм юм болно гэж ёстой бодсонгүй”

Тэр үнэхээр ингэж хэлсэн бол эхнэрээ алдахыг хүсэхгүй байгаа, өөрийнхөө бурууг хүлээж байгаа хэрэг… Тиймээс та түүнд яагаад дахин боломж өгч болохгүй гэж? Эхнэрийнхээ уучлалыг хүндлээд, амьдралаа илүү сайхан болгосон эрчүүд зөндөө байдаг. Энэ үед өөрийн мэдрэмжээ дагаарай.

7. “Би түүнд хэсэгхэн хугацаанд л татагдсан. Энэ миний алдаа.”

Хэрвээ өөрийн сэтгэл, дотоод бодлоо танд нууж хаалгүйгээр хэлж байгаа бол энэ үнэхээр үнэн байх магадлалтай. Эсвэл иймэрхүү зүйлээс хэрхэн бултах, мултрах аргаа гойд сайн мэддэг нэгэн ч байж болох юм. Тухайн хүнээсээ 100 хувь шалтгаалах учир та өөрийн хань ижлээ худлаа хэлсэн үү? үнэн хэлсэн үү? гэдгийг бодоод үзээрэй.

8. “Бидний хооронд юу ч байхгүй. Зүгээр л хэдэн удаа уулзаж ярилцсан юм.”

Иймэрхүү нөхцөл байдлыг дүгнэх, зөв шийдвэр гаргахад үнэхээр бэрх байдаг. Та урьд өмнө иймэрхүү байдлаар нөхөртэйгээ муудалцаж байв уу? Тэр танд үргэлж худал үгсийг хэлдэг үү? Аливаа зүйлд хэр сэтгэлээсээ ханддаг вэ зэргээс нөхцөл байдал шалтгаална. Хэрэв урьд нь иймэрхүү зүйлс болж байсан, тэр бүрийд иймэрхүү хариултыг хэлж байсан бол тэр танд худал хэлж байх магадлал тун өндөр юм.

9. “Би өөрийн ухаангүй байсан.”

Тэрээр үнэхээр л хатуухан дарсыг хэтрүүлэн ууж, өөрийн ухаангүй байхдаа таныг гомдоох таагүй үйлдэл хийсэн байж болно. Тиймээс та өөрийн нөхөртэйгээ сайтар ярилцах хэрэгтэй. Асуудлыг хүндрүүлэлгүй, аль болох тайван ярилцаж, шийдээрэй

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.