Никель Ганбаа: Бид нийслэлээс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй!


Олон нийтийн нэрлэж заншсанаар Никель Ганбаа буюу Г.Дашням "Шарк танк" нэвтрүүлэгт оролцож амжилттай хөрөнгө оруулалт авч чадсан. Түүний төсөл амжилттай хэрэгжиж иргэдэд "U bike" түрээсийн дугуйн үйлчилгээг үзүүлсэн бөгөөд ирэх хавраас "U Scooter" төслийг хэрэгжүүлж эхлэхээ дуулгасан. Тус скүүтэр нь зуун хувь цахилгаанаар ажиллах бөгөөд эхний загварын нийт өртөг 3 сая орчим болсныг танилцуулсан. Харин иргэд үүнийг хэт үнэтэй байна хэмээн шүүмжилж эхэлсэн бөгөөд тэрээр үүнд "Энд нэг зүйлийг тодруулж хэлэх хэрэгтэй байна. Нэгд, бид нийслэлээс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй, төсвийн хөрөнгөнөөс мөнгө гаргалгүйгээр буюу татвар төлөгчдийн нэг ч төгрөг энэ төсөл рүү ороогүй. Хоёрдугаарт,хотын даргын танилцуулсан загвар бол эхний загвар, овор хэмжээ арай томтой гэсэн үг.“Юскүүтэр”нь овор хэмжээний хувьд том, жижиг гэсэн 2 янзын загвараар хийгдэх юм. Анхны, нэг ширхэг загвар гэдэг утгаараа 3 сая төгрөгийн өртгөөр буюу өндөр өртгөөр боссон. Бид “Юскүүтэр”-ээ худалдаалахгүй, зөвхөн дундын түрээсийн үйлчилгээ үзүүлнэ. Харин зарим иргэн маань загвар нь таалагдлаа худалдаж авмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Тэдэнд зориулж захиалгаар үйлдвэрлэх боломжтой гэдгээ зарим мэдээллийн хэрэгслээр би хэлсэн юм. Харин сошиал ертөнцөөр яригдаад байгаа шиг 3 сая төгрөгөөр “Юскүүтэр”худалдаалах гэж байна гэсэн мэдээлэл бол ор үндэсгүй зүйл шүү" хэмээсэн байна. Тус төсөл ирэх тавдугаар сараас эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд иргэд "U scooter"-ийг түрээслэн ашиглах боломжтой болох ажээ. 

 

Image result for г.дашням скүүтэр

 

Image result for никел ганбаа

 

Image result for г.дашням скүүтэр

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.