“БУДДЫН МЭДЛЭГ УХААН БА ОРЧИН ҮЕИЙН ШИНЖЛЭХ УХААН" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ


“Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн IBIS STYLES зочид буудлын 6-р давхрын хурлын танхимд эхэлж байна.

"Хуралд АНУ-ийн Altruism in Medicine Institute-ийн Доктор Barry Kerzin, Калифорнийн их сургуулийн профессор Carter Lebares, Питтсбургийн их сургуулийн доктор Emily Lindsay нар оролцож байгаа. Мөн энэ үеэр Доктор, дэд профессор М.Батаа, доктор, профессор М.Гантуяа, Монголын Нейросайнсын Нийгэмлэг, доктор Л.Баттүвшин, АШУҮИС доктор Ч.Батнайрамдал, доктор Д.Дамдиндорж нар оролцож, илтгэл тавих юм.

Хэлэлцүүлгээр оюун санааны төвлөрөл, бясалгал нь хувь хүний биеийн эрүүл мэнд, сэтгэлийн амар амгаланд хэрхэн нөлөөлдөг талаар хийгдсэн шинжлэх ухааны судалгааны үр дүнг хэлэлцэж, санал солилцоно" гэж  зохион байгуулагч Б.Амаржаргал утсаар хэллээ.

Б.БАЯРМАА

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.