ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛЫГ ОНЦЛОВ


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Гуравдугаар хороо 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих асуудлыг хэлэлцэж байна.

 

Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид хүүхдийн эрхийг хамгаалах, энэ чиглэлд гарсан ахиц дэвшил, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даван туулах, цаашид авч хэрэгжүүлэх зорилтын талаар санал солилцов.

 

Төлөөлөгчид хүүхдийн эрхийг хангах, хамгаалахын тулд Хүүхдийн эрхийн тухай Конвенци, Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хурлаас баталсан Сендайн тунхаглал болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны 2015-2030 оны хүрээ, Хөгжлийн төлөөх санхүүжилтийн олон улсын гуравдугаар бага хурлаас баталсан Аддис Абабагийн үйл ажиллагааны хөтөлбөр, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх суурь конвенцийн Парисын хэлэлцээр болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт туссан хүүхдийн эрхийг хангах, хамгаалах зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх ёстойг илэрхийлэв.

 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд уг хуралдаанд оролцож, манай улс дахь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшил, тулгарч буй бэрхшээл, Засгийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.