ГАНГИЙН ҮЙЛДВЭРТ ГАРСАН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДАГСДЫН ТОО НЭМЭГДЖЭЭ


Мягмар гарагт Энэтхэгийн төвийн нутгийн Чхаттисгарха мужийн Бхилаи хот дахь төрийн өмчит гангийн үйлдвэрийн хийн хоолойд дэлбэрэлт гарсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 13 хүрсэн байна.

 


Бхилаи хот нь мужийн нийслэл Райпур хотоос 30 километр зайд оршдог ажээ. “Дэлбэрэлт гарах үед есөн хүн амиа алдсан бөгөөд гэмтэж бэртсэн 14 хүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч тэдний хоёр нь тухайн шөнөдөө нас барсан. Үүнээс хойш 24 цагийн дараа дахин хоёр хүн амиа алдлаа” гэж холбогдох албаны төлөөлөгч мэдээлжээ.

 

Дэлбэрэлтийн шалтгааныг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Бхилаи гангийн үйлдвэрт дэлбэрэлт гарсан анхны тохиолдол энэ биш бөгөөд 4 жилийн өмнө уг үйлдвэрийн зуухны ойролцоо дэлбэрэлт болсны улмаас 6 ажилчин амиа алдаж байжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.