АНАГААХ УХААНЫ ХӨТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА


БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг анагаах ухааны хөтөлбөрөөр сургалт явуулдаг их дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна.

 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэгт мэргэжлийн хяналтын байгууллага, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл багтжээ.

Хүний амь насыг сахин хамгаалах өндөр хариуцлагатай эмч мэргэжилтэн чанартай бэлтгэхэд сургалтын хөтөлбөр, багшийн ур чадвар, суралцах орчин чухал. Ажлын хэсгийнхний дүгнэлт гараагүй ч сургуулиудад алдаа дутагдал цөөнгүй байгааг явцын дунд мэдээллээ.

Нийслэл хотод нийт 12 их, дээд сургууль эрүүл мэндийн хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог. Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар таван сургуулийн үйл ажиллагаатай танилцаад байна. Тэдний нэг Үндэсний их сургууль элсэлтийн үеэр олныг төөрөгдүүлсэн ёс зүйгүй сурталчилгаа хийдэг, үндсэн болон докторын зэрэгтэй багшийн эзлэх хувь бага, хөтөлбөр нь эмх замбараагүй, оюутан болон эцэг эхээс гомдол тасардаггүй талаар ажлын хэсгийнхэн сургуулийн удирдлагад хатуу санууллаа.

Шаардлагатай мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх, тухайн мэргэжлийг сурталчлан элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, олон улсын хөтөлбөр, магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх, мэргэжлээс нь гадна гадаад хэлний өндөр мэдлэгтэй болгон төгсгөх зорилт тавин ажиллаж байгаа сайн сургуулиуд ч мөн байгаа гэв. Ажлын хэсэг эрүүл мэндийн хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог бүх сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, нэгдсэн дүгнэлт гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.