"МАЙКЛ" ХАР САЛХИНЫ УЛМААС ФЛОРИДА МУЖ УЛС ИХЭЭХЭН ХОХИРОЛ АМСЛАА


“Майкл” хар салхи АНУ-ын Флорида муж улсыг дайран өнгөрч, асар их хэмжээний хохирол учрууллаа гэж тус муж улсын захирагч Рик Скот мэдэгдлээ.

“Олон хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж, маш олон гэр бүл байгаа бүхнээ алдлаа” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Флорида муж улсын баруун хойд нутаг хар салхинд хамгийн их өртөж, байшин барилга сүйдэж, моднууд унаж, цахилгааны шугамууд тасарчээ.

Лхагва гарагт хар салхи 250 км цагийн хүчтэй байсан бөгөөд хар салхи зүүн хойд чиглэлд урагшлахдаа хүч нь суларсан боловч наад зах нь зургаан хүн энэ гамшгийн улмаас амиа алдсан байна.

Флорида муж улсын 370 мянга гаруй иргэнд анхааруулга өгсөн боловч дийлэнх нь энэ анхааруулгыг үл тоомсорложээ.

АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан лхагва гарагийн шөнө 10 ажиллагаа явуулж, наад зах нь 27 хүний амийг аварчээ.

Д.Нямтулга

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.