АЛБА ХААГЧИД УРТАСГАСАН ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА


Нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд тус албаны 342 алба хаагч хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж үүрэг гүйцэтгэж байна. 

Алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Уг ажилтай холбоотойгоор өглөөний 07 цагаас оройн 22 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын өдрийн цайнд зориулан Нийслэлийн Засаг даргаас тодорхой хэмжээний төсвийг шийдвэрлэж өгөхийн зэрэгцээ хөдөлгөөн зохион байгуулалтад хэрэглэдэг тумбо 2000 ширхэгийг шийдвэрлэн өглөө.

Дээрх арга хэмжээ энэ сарыг дуустал үргэлжлэх юм. Жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмийн дагуу, бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах, мөн автобусны буудал дээр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ байршуулах, зорчихгүй байхыг зөвлөж байна

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.