ADRIAN GOH: ОЛОН УЛСЫН СТАНДАРТААР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДООД ШААРДЛАГЫГ ТОГТООСОН


"Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага" олон улсын симпозиум 10 дугаар сарын 10-ны өдөр “Шангри-Ла” зочид буудлын Баллрүүм хурлын танхимд болж байна.

Симпозиумд 20 гаруй орны төлөөлөл оролцож, бүс нутаг болон олон улсын стандартын талаар хэлэлцэж, туршлага судлаж байна. Мөн Монгол Улсын чанарын дэд бүтцийн өнөөгийн чиг хандлага болон олон улсын түвшинд хэрхэн явж байгаа талаар илтгэл мэдээллүүд тавигдаж байна. Тухайлбал, Олон улсын стандартын байгууллага, Евразийн эдийн засгийн комисс, Олон улсын жин хэмжүүрийн товчоо, Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага, БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын газруудаас төлөөлөгч нар оролцож, илтгэл тавьж байна.

Энэ үеэр Сингапур улсаас  оролцож буй Олон улсын стандарт хэмжил зүйн Азийн бүсийн салбарыг хариуцсан дарга Adrian GOH-той уулзаж олон улсын стандартын талаар ярилцлаа.

-Монгол улс олон улсын стандарт, хэмжил зүйн үйл ажиллагаанд хэрхэн оролцдог юм бэ?

 -Азийн бүсийн гишүүн 26 орон байдаг. Энэ дундаас Монгол улс манай үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог гишүүдийн нэг. Монгол улс тус байгууллагын нийтдээ 53 техникийн хороонд бүрэн гишүүн, 200 гаруй дэд хороонд багтдаг. 95 жилийн түүхэн хугацаанд олон улсын стандарт, хэмжил зүйн байгууллагын маш олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогт талархдаг юм.

 -Улс орон бүрийн бүтээгдэхүүний олон улсын стандарт гэж байдаг. Манай улс бүтээгдэхүүний аюулгүй байдлын стандартаа Ази, Европын зах зээлд хэр хангадаг юм бэ?

-Аюулгүй байдлын маш олон стандартыг Олон улсын стандарчлал төслийн байгууллагаас батлан гаргадаг. Монгол улс гэлтгүй Азийн бүс орнууд дэд бүтцийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлснээр өндөр хөгжилтэй Америк, Европын Холбооны орнуудын зах зээлд нэвтрэх боломж бүрддэг юм.

Өөрөөр хэлбэл, олон улсын стандарт бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаадын хөгжилтэй орнуудын зах зээлд худалдаалах түлхүүр гэж ойлгож болно. Олон улсын стандартыг хангаж, хэрэгжүүлснээр бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд худалдаална гэсэн үг.

-Хүнсний аюулгүй байдлын стандартыг зөвхөн өөрийн улс орондоо баталгаажуулах шаардлагатай байдаг юм уу?

-Олон улсын стандартын байгууллагууд хүнсний аюулгүй байдалтай холбоотой стандартыг батладаг. Олон улсын стандартаар бүтээгдэхүүний доод шаардлагыг тогтоосон байдаг. Хэрвээ тухайн улсын стандартчлалын байгууллагын стандартад нийцэж чадахгүй бол гадаадын өөр улсын стандартын байгууллагаар чанар, стандартаа баталгаажуулж, гадаадын зах зээлд нэвтэрч, бүтээгдэхүүнээ борлуулах бүрэн боломжтой.

www.ardchilal.mn Б.БАЯРМАА

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.