АМЕРИКТ АМЬДАРДАГ ГАДААДЫН ИРГЭД БОЛОН МОНГОЛЧУУДАД СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА


АНУ-ын Сан Франциско хотод саяхан болсон нэгэн арга хэмжээнд оролцсон хүмүүс хоолны хордлого авчээ.

Арга хэмжээний үеэр оролцогчдыг дайлсан махан хоолонд Америкийн мэргэжлийн хяналтын байцаагчид шинжилгээ  хийсэн байна. Шинжилгээгээр Аризона муж төвтэй Толлесон ЖБС компанийн 2018 оны 7-9 дүгээр саруудад савласан үхрийн махнаас сальменоллийн төрлийн халдвар илэрчээ.

Энэхүү савласан үхрийн махыг худалдааны төвүүдээс эргүүлэн татаж эхэлсэн тул иргэд тус үйлдвэрийн мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг Гадаад харилцааны  яамнаас анхааруулж байна.

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас мэдээллэснээр хоол хүнсний зүйлээс хордож эмнэлгийн түргэн тусламж хүссэн иргэдийн тоо сүүлийн үед нэмэгдэж буйтай холбогдуулан Америкт амьдарч байгаа иргэд АНУ-ын холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан ресторан, хоолны газраар үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Б.БАЯРМАА



twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.