АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АХМАДУУДАД ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРЬЖЭЭ


Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны ээлжит IX бага хурлын үеэр Аймгийн Засаг дарга Ш.Оргил ахмадын байгууллагад иж бүрэн цахилгаан хөгжим бэлэглэжээ.

Энэхүү хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Ахмадын жил болгон зарлах гэж буйг дэмжиж байгаагаа аймгийн Засаг дарга Ш Оргил мэдэгдсэн байна. Тэрээр 2019 оноос бүх сум тосгоны Ахмадын хороодын дарга нарт сар бүр 120000 төгрөгийн урамшуулал олгож байх шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Энэхүү аймгийн даргын гэнэтийн бэлгэнд ахмадууд ихэд талархаж буйгаа илэрхийллээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд энэ сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан эл бага хурал хариуцлага сахилга дэг журмын өндөр түвшинд явагдсан байна.

Ч.Отгонцэцэг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.