ОРОС, МОНГОЛЫН ЦЭРГҮҮД ТЕРРОРИСТУУДТАЙ ТЭМЦЭХ СУРГУУЛИЛТАА ЭХЛҮҮЛЛЭЭ


Монгол, Оросын цэргийн алба хаагчид Буриад улсын цэргийн хээрийн сургуулилтын “Бурдун” талбайд болж буй “Сэлэнгэ-2018” хамтарсан сургуулилтын хүрээнд террористуудтай тэмцэх сургуулилтаа эхлүүлсэн тухай Дорнод цэргийн тойргийн /ДЦТ/ хэвлэлийн алба мэдээлжээ. 

“ОХУ-ын ДЦТ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтарсан анги нэгтгэл дайсныг галаар сөнөөх тактикийг, мөн нисэх хүчинтэй хамтран ажиллагаа явуулах төлөвлөгөө боловсрууллаа” гэж ДЦТ-ийн мэдээлэлд дурдсан байна.

“Сэлэнгэ-2018” сургуулилтад анх удаа галаар шүршэгч “ТОС-1А” хүнд цогцолборыг оролцуулж гал нээх сургууль хийжээ.

Түүнчлэн ДЦТ-ийн мотобуудлагын анги цэргийн нисэх хүчний нисгэгчидтэй хамтран десантын цэргүүдийг тухайн бүсэд буулгаж, хорлон сүйтгэх-тагнуулын бүлэглэлийг устгах тактик боловсруулсан байна. 

Орос-Монголын цэргийн хамтарсан сургуулилт аравдугаар сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.