СИРИД ТЕРРОРИСТУУД ХИМИЙН ХОРТ БОДИС ХУЛГАЙЛАН АВЧЭЭ


“Лалын улс” бүлэглэлийн террористууд Сирийн Латамне хүн амын сууринд "Хайят Тахрир аш-Шам" бүлэглэлийн босогчид руу халдсан тухай Оросын Эвлэрүүлэн зохицуулах төвөөс мэдээлжээ.

Уг хоёр террорист бүлэглэлүүд урьд нь хоорондоо мөргөлдөж байсан байна.

“Зэвсэгт мөргөлдөөний улмаас дөрвөн босогч, “Цагаан малгай” байгууллагын хоёр ажилтан амиа алдлаа” гэж Сири дэх Оросын Эвлэрүүлэн зохицуулах төвийн мэдээлэлд дурдсан байна.

Террорист “Лалын улс” бүлэглэлийг дэмжигчид "Хайят Тахрир аш-Шам" бүлэглэлийн босогчдын штабаас химийн хорт бодис хлор бүхий хоёр баллоныг хулгайлан авч, Аллеппо мужийн өмнөд нутагт байрлаж буй "Харрас Ад-Дин" хэмээх террористуудын бүлэглэлд өгчээ.

Босогчдын оролцоотойгоор Сирийн Засгийн газрын цэргүүдийн эсрэг өдөөн хатгалга явуулахаар төлөвлөсөн Өрнөдийн орнууд Идлиб хотын хурцадмал байдлыг тооцож үзсэнгүй гэж Оросын Эвлэрүүлэн зуучлах төвийн мэдээлэлд цохон тэмдэглэсэн байна.

“Ийм хариуцлагагүй үйлдлийн улмаас хорт бодис үйл ажиллагааг нь урьдаас таамаглах аргагүй “Лалын улс” бүлэглэлийн террористуудын гарт орлоо” гэж тус төвийн мэдээлэлд дурджээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.