ХОВД АЙМАГ 67,8 ТН ХАДЛАН БЭЛТГЭЭД БАЙНА


Ховд аймгийн хэмжээнд энэ оны 10 сарын эхний арван хоногийн байдлаар 67,8 мянган тн хадлан бэлтгээд байна. Хадлангийн гол бүс нутаг Булган сум 35,6 тн, Буянт сум 8,1 тн, Мянгад, Үенч 4,5 тн,Ховд сум 4,0 тн, Эрдэнэбүрэн сум 2,0 тн хадлан тус тус бэлтгээд байна.

Малчид хувиараа гар тэжээл бэлтгэх, өвөлжөө, хаваржааны бууц, малын хашаа саравчаа засах, тохижуулах ажлыг хангаад байна. Энэ жилийн намар шөнөдөө хүйтэн хонож байгаа ч, өдөртөө тогтуун дулаан налгар өдрүүд үргэлжилж хадлан бэлтгэх ажилд байгаль цаг уур таатай нөлөө үзүүлж байна. Ховд аймаг өнгөрсөн жилийн намар өдийд 62,7 мянган тн хадлан бэлтгэж байсан бол энэ жил 5,1 тн-оор ахиу явна.

А.Бямбасүрэн

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.