БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ ЭЛЭГ БҮТЭН БОЛЛОО


Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан өнөөдөр болж байгаа юм. Хуралдаанаар өнгөрөгч зургадугаар сарын 24-ний өдөр Алтанцөгц сумд болсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшин олонхийн саналаар ялалт байгуулсан Б.Гүлнарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөв.

 

Түүнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулж баяр хүргэлээ.

 

Баян-Өлгий аймгийн ИТХ нь нийт 39 мандаттай бөгөөд 2017 онд нэг төлөөлөгч өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, 38 төлөөлөгчтэйгээр ажиллаж байсан юм. Харин өнөөдрөөс /МАН-23, АН-16/ үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна.

 

 

Ө.Нурболат

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.