А.УРАНЧИМЭГ: ХИЙМЭЛ ОЮУН УХААН ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ 180 ГРАДУС ЭРГҮҮЛЭХ ХЭМЖЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРНА ГЭЖ ЯРЬЖ БАЙНА


Монголд анх удааг болж буй Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын /APT/ Удирдлагын хорооны 42 дахь хурал хоёр дахь өдрөө Туушин зочид буудалд үргэлжилж байна.

Энэ үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Уранчимэгээс энэ сэдвээр тодрууллаа.

-Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Удирдлагын хорооны 42 дахь хурлаар ямар асуудлаа онцолж хэлэлцдэг юм бэ?

-Энэхүү АНДЦХБ нь НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын санаачлагаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжилд хувь нэмэр оруулахаар байгуулагдсан. Байгуулагдаад 39 жил болж байна. Ази, Номхон далайн бүс нутгийн 38 гишүүн улс орнуудаас гадна гишүүн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн байдаг.

Манай улсын хувьд тус байгууллагын гишүүнээр элссэн гурван байгууллага бий. Үүний дотор Монголын Цахилгаан холбоо компани, Мобиком корпорраци, Мэдээлэл холбооны зохицуулалтын компани гурав юм. Дөрвөн өдөр болох тус хурлаар АНДЦХБ-ын өнгөрсөн жилүүдэд хийсэн тайлан, олон улсын арга хэмжээнүүд, сургалт, семинар, хөтөлбөр зэрэг ажлуудын талаар тайлан тавигдаж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга тайлангаа танилцуулдаг. Мөн дараа жилийн төсөв, хэрэгжүүлэх стратегийн төлөвлөлтөө хэлэлцүүлж, батлуулдаг юм.

-Сүүлийн үед Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт шинэ ямар өөрчлөлт хөгжлийг авчирч байна вэ?

-Дэлхий нийтээр аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж ярьж байгаа. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшилд салбар болгоны наад захын хэрэглээ хөгжлийн суурь болж байгааг тайлбарлаж байна.

Харин ирээдүйн талаар олон улсад яригдаж байгаа хөгжлийн чиг хандлага бол хүн бүр интернэтээр холбогдож, мэдээлэл солилцож, амьдралдаа өөрчлөлт хийх тухай юм. Үүний зэрэгцээ хиймэл оюун ухаан дэлхийн хөгжлийн чиг хандлагыг 180 градус эргүүлэх хэмжээний өөрчлөлт авчирна гэж ярьж байна. Түүнчлэн улс орон бүрт дижитал-эдийн засаг гэх асуудлыг нэлээд хөндөж ярьж байгаа. Улс орнууд дижитал-эдийн засгаар хэрхэн, яаж хурдан, зөв замаар хөгжих зорилтуудаа тавиад, ажиллаж эхэлсэн байна.

www.ardchilal.mn Б.БАЯРМАА

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.