МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГЧИД СИНГАПУРЫН БАГТАЙ ТОГЛОХООР ТУС УЛСЫГ ЗОРИВ


Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг тамирчид даваа гарагт /10.08/ Сингапур улсыг зорьсон байна.

 

Манай хөлбөмбөгийн шигшээ багийг 2018 он дуустал нийт таван олон улсын тоглолт хүлээж байгаагийн нэг нь энэхүү Сингапур улсын шигшээ багтай тоглох халз тоглолт юм. Тус тоглолт нь баг тамирчид чансаагаа ахиулахын зэрэгцээ 11 дүгээр сард Тайваньд зохион байгуулах Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны бэлтгэл болох юм.

 

Монгол-Сингапурын баг тамирчдын халз тоглолт 10 дугаар сарын 12-ны өдөр болно. Тус тоглолтын дараа мөн үүний адил чансаанд нөлөөлөх нөхөрсөг тоглолтыг манай залуус Лаосын шигшээ багтай хийж ур чадвараа дээшлүүлнэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.