Ж.ЭНХ-АМГАЛАН: МОНГОЛ ОРНЫ БИЧИЛ БИЕТНИЙ 8000 ГАРУЙ ӨСГӨВРИЙН САНГ БҮРДҮҮЛСЭН


“Бичил биетний олон янз байдлыг хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах нь” Азийн 15 дахь удаагийн хурал 10 дугаар сарын 4-ны өдөр болж байна.

Тус хурлыг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн Монголд анх удаа зохион байгуулж байна. Энэ хуралдаанд 12 орны 20 гаруй байгууллагын 80 орчим эрдэмтэн судлаачид оролцож байгаа юм.

Энэ үеэр ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Микробиологийн лабораторийн эрхлэгч Ж.Энх-Амгалангаас уг сэдэвтэй холбогдуулж тодруулга авлаа.

-Монголд бичил биетний олон янз байдлыг хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглахад ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Бичил биетнүүд биологийн олон янз, генетик нөөцийн маш том, чухал хэсгийг эзэлдэг төдийгүй биотехнологийн тулгуур болдог. Тиймээс бичил биетнүүд биологийн олон янз, генетик нөөцийг зохистой ашиглахдаа цэвэр өсгөвөр экосистемд хасах -80 градуст хадгалдаг.

Эдгээрийг манай лабортори Монгол орны янз бүрийн экосистем дэхь бичил биетний болон генетик нөөцийн судалгааг фенотип болон генотипийн түвшинд судалж, өвөрмөц шинжтэй болохыг тогтоосон. Одоогийн байдлаар монгол орны бичил биетний 8000 гаруй өсгөврийн санг бүрдүүлсэн. Эндээс бичил биетний 380 төрлийг олж тогтоосон. Энэ нь олон улсын жишигтэй адилхан байгаа.

-Бичил биетэнд юу юу багтаж байна вэ. Олон улсад эдгээрийг хэрхэн ашиглаж байгаа бол?

-Бичил биетэнд хүний нүдэнд энгийн нүдээр харагдах боломжгүй хүмүүсийн сайн мэдэх бактери, мөөгөнцөр, замаг гэх мэт ордог. Дэлхийн бусад орнуудад ч өөрсдийн бичил биетний болон генетик нөөцийн төвүүдийг байгуулан хадгалж байна.Тэдгээрийг мөн үйлдвэрлэлд нэвтрүүлэн зохистой хэрэглээнд ашиглаж байна.

www.ardchilal.mn Б.Баярмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.