ХҮРТЭЭМЖТЭЙ ДААТГАЛЫН ОЛОН УЛСЫН АНХДУГААР ХУРАЛД С.ДАВААҮСРЭН НЭЭЖ ҮГ ХЭЛЭВ


Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо 10 дугаар сарын 2-ны өдөр “Даатгалын блокчэйн болон дижитал технологи” сэдэвт олон улсын анхдугаар хурал эхэллээ.

Энэхүү хуралд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Азийн орнуудын хүртээмжтэй даатгалын асуудлаарх мэдлэг, туршлага солилцох сүлжээ (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance Network)-ний дарга, доктор С.Даваасүрэн оролцож байна. Тус хуралд манай улсаас гадна Индонез, Вьетнам, Пакистан, Филиппин, Балба, Шри Ланка, Тайланд зэрэг улсуудын санхүү, даатгалын зохицуулагч байгууллагууд болон АНУ, Япон, Герман, Энэтхэг, Сингапур зэрэг улс орнуудын мэдээллийн технологи хөгжүүлэгч нар, даатгал, санхүүгийн чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудын томоохон төлөөлөл оролцож байгаа юм гэж СЗХ-ноос мэдээллэв.

Анхдугаар хурлын нээлтэнд Хорооны дарга С.Даваасүрэн үг хэлэхдээ "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” (RFPI Asia) хөтөлбөрийн үр дүнг үнэлэн, энэ хүрээнд Монгол Улсын болон бүс нутгийн хэмжээнд хийгдэж буй ажил, зохицуулагч байгууллагуудын хамтын ажиллагаа, сорилт туршлагуудыг дурьдан, хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага, ач холбогдлын талаар онцолжээ.

Мөн санхүүгийн хүртээмжийг тэлэх асуудал дэлхий дахинд чухлаар тавигдаж буй өнөө үед Азийн орнууд хамтын ажиллагаагаа технологийн дэвшилд тулгуурласан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай болж байна. Тэр дундаа insurtech буюу дэвшилтэт технологид суурилсан хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж байгаа нь онцгой ач холбогдолтой юм гэж хэлээд, СЗХ-ноос энэ чиглэлээр хийж буй ажил, санаачлагыг танилцуулсан байна.

Олон улсын анхдугаар хурлаар блокчэйн технологи болон даатгалын үйл ажиллагааг цахимжуулах, улс орнуудад тохиолддог томоохон эрсдэл, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан эрсдлийг даатгах технологийн арга, шийдлүүдийн талаар онцлон хэлэлцэж байгаа аж. Мөн тэдгээрийн зохицуулалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэж байна.

Б.Баярмаа

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.