ЗААВАР: Замын хөдөлгөөний зөрчил мэдээллийг ингэж илгээнэ


Өнөөдрөөс эхлэн иргэдийн мэдээллийн дагуу замын хөдөлгөөний зөрчилд торгуул оноохоор болсон.

Иргэд E-Police аппликейшнийг утсандаа татан суулгаад, утасныхаа камераар бус аппликейшнээр газар дээр нь зургаа аваад илгээх боломжтой аж.

Харин өөрийн утасны зургийн санд хадгалсан зургаас оруулах боломжгүй тул зөрчлийн зураг нь тухайн цаг мөчийнх гэдэгт эргэлзэх шаардлагагүй болох нь.

ЗААВАР: 

  1. E-Police аппликейшн-д утасны дугаараа хийн нэвтрэх
  2. "Зөрчил мэдээлэх" товч дээр дарах
  3. Зургаа авах /Та 3 хүртэлх зургаар зөрчлийг баримтжуулах боломжтой/
  4. Зургаа илгээх

ЗААВАР: Замын хөдөлгөөний зөрчил мэдээллийг ингэж илгээнэ undefined

Иргэдийн мэдээллийг хүлээн авах E-Police аппликейшнийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийсэн байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгуул оноох хууль эрхзүйн орчин бүрдсэн гэдгийг хэлсэн.

Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Өнөөдөр 300 гаруй цагдаа хянаж чадахгүй байгаа учраас иргэд бие биеэ хянадаг болно. Иргэд дүрэм зөрчсөн бүхний зургийг нь явуулж, тэр нь гэрийнх нь хаягаар торгуул болж очоод байвал бид Улаанбаатар хотыг бүхэлд нь хянах боломжтой болно. Ингэснээр хөдөлгөөнд соёлтой оролцож, замын хөдөлгөөний дүрэм биелэгдэж эхэлнэ" хэмээн тайлбарлажээ.

ЗААВАР: Замын хөдөлгөөний зөрчил мэдээллийг ингэж илгээнэ undefined

ЗААВАР: Замын хөдөлгөөний зөрчил мэдээллийг ингэж илгээнэ undefined

ЗААВАР: Замын хөдөлгөөний зөрчил мэдээллийг ингэж илгээнэ undefined

ЗААВАР: Замын хөдөлгөөний зөрчил мэдээллийг ингэж илгээнэ undefined

ЗААВАР: Замын хөдөлгөөний зөрчил мэдээллийг ингэж илгээнэ undefined

 
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.