Орос-Монголын найрамдлын 58 дахь өдрүүд 10 дугаар сарын 2-нд эхэлнэ


Оросын шинжлэх ухаан соёлын төвд 2018 оны 9-р сарын 13-нд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний ү.г. Татьяна Будаева Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл (ННМЭ),  “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн удирдлага оролцсон ажлын уулзалт болжээ. Энэ уулзалтаар "Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүд-2018"-ийг зохион явуулах бэлтгэл ажлын тухай хэлэлцсэн байна.

Энэ үеэр ННМЭ-ийн дэд тэргүүн, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Батзоригтын Эрдэнэбат, ННМЭ, Зөвлөлт/Оросын их дээд сургууль төгсөгчдийн дэд тэргүүн Доржпаламын Цогзолмаа, ОШУСТ-ийн ажилтан Владимир Зимирев, Даяна Борисова, Энхболдын Мөнхбаяр нар оролцов.

Уулзалтыг нээж үг хэлсэн  Т. Будаева хүмүүнлэгийн ажиллагаанд үр бүтээлтэй ажиллаж ирсэнд талархал илэрхийлэн Найрамдлын 58 дах өдрүүдийн урьдчилсан хөтөлбөрийг танилцуулав. Хөтөлбөрийн  дагуу 58 дахь өдрүүдийн нээлтийн ажиллагаа 10-р сарын 2-нд явуулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрт тусгаснаар Орос Холбооны Улсын урлагийн хамтлагууд оролцох юм байна.   Өдрүүдийн хүрээнд олон арга хэмжээ явагдах юм.

Үүнд: Олон улсын өргөн хүрээтэй "Ворота в Азию" үзэсгэлэн худалдаа, кросс соёлын хамтын ажиллагааны олон улсын эрдэм шинжилгээний бага хурал,  орос хэл, оросын соёлын өдрүүд хийгээд Орос/Зөвлөлтийн сургууль төгсөгчдийн үдэшлэг, орос хэлний олимпиад, төрөл бүрийн уралдаан, тэмцээн, улсын мэтгэлцээний уралдаан, Улаанбаатар ба аймгууд дахь сургалтууд зохион байгуулагдана. Түүнчлэн Монголын зарим аймгуудад ОШУСТ, ННМЭ-ийн төлөөлөгчдийн хамтарсан явуулын экспедици. мөн ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн аймгууд дахь салбаруудад сонин арга хэлбэрэр арга хэмжээ явуулахаар төлөвлөжээ. Уулзалтын явцад талууд найрамдлын Өдрүүдийг залуучуудын байгууллагуудаар дамжуулан, оросын эх орончдын залуус, монголын их дээд сургуулиудын оюутан зэргийг татан оролцуулах ажлын ач холбогдолыг онцлов.   

Талууд 2018 оны 11-р сарын 23 хүртэл үргэжлэх Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийн хөтөлбөрт тусгах арга хэмжээний хугацаа, явуулах газрыг товлон тохиролцжээ.

Б.Баярмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.