Виктор Цойн паспортыг дуудлага худалдаанд оруулна


ЗХУ-ын алдарт хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчин, жүжигчин Виктор Цойн паспорт, гар бичмэл, тэмдэглэлийн дэвтрүүдийг дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.

 

"Тэмдэглэлийн дэвтэр дээр тухай үеийн бүхий л рок хөгжимчин, дуучдын утасны дугааруудыг тэмдэглэсэн байдаг. Энэ тэмдэглэлийн дэвтэр бол үнэхээр цор ганц юм” гэж “Линтфонд” дуудлага худалдааны газрын ерөнхий захирал Сергей Бурмистров ярьжээ.

 

Виктор Цойн бүх эд зүйлсийг үнэлсэн хэмжээнээс хэд дахин өндөр үнээр авахыг хүссэн хэд хэдэн хүн байсан хэдий ч түүний эд зүйлийг зөвхөн дуудлага худалдаанд оруулахыг хүссэнээ Бурмистров ярьсан байна.

 

Дуудлага худалдаан дахь паспортын үнэ 2,5 сая рублиэс эхэлж байгаа бол тэмдэглэлийн дэвтэр 500 мянган рубль, домогт дуучны 2 ширхэг гар бичмэл 250 мянган рублиэс эхэлж байгаа аж.

 

Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.