Б.Жавхлан: Цаашид IPO-г хэрхэн хөгжүүлэх талаар бидэнтэй ярилцсан


 “Мандал даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлантай уулзаж, шинээр IPO гаргасан компаниудын цаашдын хөгжлийн талаар тодрууллаа.

-Хөрөнгийн зах зээлд шинээр IPO гаргаж, хувьцаагаа олон нийтэд санал болгож байгаа компаниуд нэлээд хэд болжээ. Монголын эдийн засагт, монголчуудад ямар ашиг, тус авчирна гэж компаниудын удирдлагуудын уулзалтаас үзэж байгаа вэ?

-Шинээр IPO гаргасан компаниудын удирдлагууд хоорондоо мэдээлэл солилцлоо. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс эдгээр компаниудтай хэрхэн хамтарч ажиллах болон цаашид IPO-г хэрхэн хөгжүүлэх талаар бидэнтэй ярилцсан.

Компаниудын удирдлагуудын оновчтой саналуудтай дүр дүнтэй уулзалт болсон гэж бодож байна. Хөрөнгийн зах зээл хөгжлөө гэж үзэх юм бол бид хөгжлийн нэг шатыг хамтдаа туулаад өнгөрүүлж байна. Миний хувьд анх удаагаа IPO хийж байгаа юм.

Монголын хөрөнгийн зах зээл төдийлөн сайн биш байгаа болохоор бид бүгдээрээ суралцаж байна.Суралцаж байгаа энэ үе шатанд бидэнд харилцан туршлага солилцох нь илүү чухал юм. Компаниудын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт нь цаашид хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал ач холбогдолтой болж байна.

Б.Баярмаа

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.