Шатрын тэмцээнд Ховд аймгийнхан илүүрхэв


Баруун бүсийн багийн аварга шалгаруулах шатрын тэмцээн есдүгээр сарын 21-22-нд Алтай хотноо болоход Ховд аймгийн баг тамирчид тэргүүн байрт шалгарлаа. Харин дэд байрт Говь-Алтай аймаг, гутгаар байрт Баян-Өлгий аймгийн баг тамирчид шалгарав.

Тэмцээнд баруун бүсийн таван аймгийн найман багийн 80 гаруй тамирчин оролцож хоёр өдрийн турш оюун ухаанаараа өрсөлдсөн юм. Хөдөө орон нутагт шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, баруун бүсийн таван аймгийн шатарчдыг туршлага солилцуулах, бүсийн шатрын спортыг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдэд сурталчлах, хүүхэд багачуудад оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бүсийн тэмцээн ирэх жил Завхан аймагт зохиогдохоор баг тамирчид тугаа гардлаа.

Э.Нарангэрэл

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.