Арьсыг нөхөн төлжүүлж, эрүүлжүүлэх, үрэвслийн эсрэг 3 ундаа


Лимон өргөст хэмхний шүүс

Гоо сайхан дотроосоо гэрэлттдэг гэдэг. Энэхүү үрэвслийн эсрэг ундаа нь таны арьсыг нөхөн сэргээж эрүүлжүүлнэ. Арьсыг зөөлөн толигор болгохоос гадна өдрийн турш чийгшүүлнэ. Элэг, цөс болон цусны эргэлтийг сайжруулж өдрийн турш эрч хүчтэй байна. 

Хүчил агуулсан лимон болон давжаа лимон нь биеийн эсэргүүцлийг сайжруулна.

Цэвэр зөгийн бал нь бактер, мөөгөнцөр үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

  • 2 аяга цэвэр ус
  • 1 ширхэг лимоны шүүс /жимсээрээ/ 
  • 1/2 цайны халбага цэвэр зөгийн бал
  • 1 ширхэг хальсалсан өргөст хэмх

Мөн: Өргөст хэмхний оронд  1/2 цайны халбага өлое вера хийж болно. Өдөр болгон уусан ч болно. Арьс чинь нэг л өнгөө алдаж сэргээмээр үедээ уусан ч болно.

Лууван цагаан гааны шүүс

Лууванд дуртай л биздээ. Луувангийн шүүс нь тань биед дараах ашиг тусыг үзүүлнэ.

  • Биеийн дархлаа сайжирна
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна
  • Хавдараас сэргийлнэ
  • Арьс өнгөлөг сайхан болно

Орц:

  • 4-5 Лууван
  • Тал Лимон
  • 3 см хиртэй Цагаан гаа

Луувангаа арилгаад сайтар угаана. Цагаан гаагаа хальсалаад шүүс шахагчиндаа хийж шүүсийг нь шахаж авна. Бэлэн болсон шүүсэн дээрээ лимоныхоо шүүсийг шахаж хийнэ. 

Хүсвэл дээр нь чимх далайн давс эсвэл турмерик хийж болно.

Хүрэн манжингийн шүүс

Улаан манжинг эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд түүнд натри 86мг, кальци 37мг, магни 42мг, хүхэр 7мг, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг байна. Улаан манжинд агуулагдах бетанин нь холестериныг зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган, элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна. Өтгөн хатах, цус багадах, элэг цөсний эмгэг, ходоод гэдэсний шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй, батгатай  бүх хүмүүс өдөр бүр 150г улаан манжин юм уу түүний шүүсийг хэрэглэж байх нь эрүүл мэндэд тань тустай.

  • 1 ш хүрэн манжин 
  • 1 ш  лууван
  • 1 ш алим
  • 2 цайны халбага лимоны шүүс

Хүрэн манжингийнхаа хальсыг ширүүн үстэй сойзоор сайн үрч цэвэрлэнэ. Хальслахгүй бол илүү амин дэмтэй байдаг.

Бүх орцоо шүүс шахагчинд хийж шүүсийг нь гаргана. Өлөн ходоодон дээрээ уугаарай. Ууснаас 1 цагийн дараа өглөөний цайгаа уугаарай. 

 


Никсодерм тосны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.