Цэнь Гуо Жан: Эрдэмтэн судлаачдын “Тинк Танк” чуулган 3 улсын хамтын ажиллагааны суурийг бататгалаа


 Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хамтын ажиллагааны хүрээнд олон улсын эрдэмтэн судлаачдын “Тинк Танк” холбооны ээлжит 5-р хуралдаан манай улсад болж гурван өдөр чуулж өнөөдөр үйл ажиллагаагаа өндөрлөлөө.

Эдийн засгийн коридор байгуулах талаар 3 улсын төр, засгийн бодлогод тусгасан хамтын ажиллагааны асуудлыг боловсруулан хөрсөнд буулган хэрэгжүүлэхэд судалгаа, шинжилгээний ажлаар туслаж өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой “Тинк Танк” холбооны ээлжит хуралдаанаар эрдэмтэн судлаачид Эдийн засгийн коридорыг тойрсон бүс нутгийн тээвэр ложистик, дэд бүтэц, эрчим хүчний нөөц, байгаль хамгаалал, цахилгаан хангамжийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Энэ талаар БНХАУ-ын Тунжи Их сургуулийн профессор Цэнь Гуо Жан хэлэхдээ, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд 32 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаас бүтээн байгуулалтын тал дээр бодитой төслүүд гарсан. Энэ талаар манай 3 улсын төрийн тэргүүнүүд өндөр дээд хэмжээнд яриа хэлэлцээрүүд хийсээр байна. Х

ил дагуух орнууд хамтарч ажиллах чиглэлүүд ч тодорхой болж ирж байна. Үндсэндээ хэрэгжих бодитой төслүүд гэж би хувьдаа харж байна. Эрдэмтэн судлаачдын “Тинк Танк” чуулганаар дамжин 3 улс хамтарч ажиллах сууриа бататгах ёстой. Миний бодлоор ингэж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн бол ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, түвд судлалын хүрээлэнгийн захирал, академич Б.В.Базаров, “Эдийн засгийн коридор байгуулах нь зөвхөн төмөр зам, автозам тавих асуудал биш юм. Энэ бол хамгийн түрүүнд олон улсын харилцаа, хүн хоорондын нийгмийн харилцаа юм. Тиймээс өргөн хүрээнд өрнөх төслүүд гэдгийг ойлгох учиртай. Олон улсын харилцааны түвшинд харахад улс хоорондын харилцан ойлголцол итгэлцэл маш чухал. Энэ замд гарахын тулд бид бие биедээ шийдвэрээ тулгах бус, харин зөв замаа сонгож улс орнууд харилцан ашигтай хөгжих явдал чухал юм” гэдгийг онцлож байв. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хот, ОХУ-ын Чита муж, Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хот 3 улсын аялал жуулчлалын бүс байгуулах боломж байгаагӨМӨЗО-ны Хөгжил, судалгааны төвийн захирал Ян Чэн Хуа онцлож байсан.

Илтгэл, хэлэлцүлгийн хүрээнд “Эрчим хүч: байгалийн нөөцийг хэрхэн ашиглах боломжийн” талаар МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал С.Очирхуяг хэлэхдээ, “Эдийн засгийн коридорыг байгуулж хөгжүүлэхэд хамгийн түрүүнд эрчим хүч буюу цахилгааны асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний хангамжийн асуудал шийдэгдээд ирэхээр дэд бүтэц нь эрчим хүчээ дагаад хэрхэн хөгжих гэсэн асуудал тавигдаж байгаа. Энэ хоёрыг дагаад бусад ямар салбарууд хөгжих боломж байна гэхээр аялал жуулчлалын салбар байх жишээний.

Мөн экологийн асуудал, ЖДҮ-ийн хөгжил гээд олон салбар хөндөгддөг. Эрчим хүчний хувьд ногоон эрчим хүч гээд их ярьж байна. Ногоон эрчим хүчний тухайд манай улсын хувьд өнөөдрийн эдийн засгийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадахгүй учир манайх цаашдаа дулааны цахилгаан станцуудаа хэрэглээд явах нь дамжиггүй юм. Тиймээс үйлдвэрлэл төвлөрсөн том том бүсдээ дулааны цахилгаан станц хэрэглээд Эдийн засгийн коридор дээр бол “Баян бүрд” зэрэг ногоон эрчим хүчний байгууламжуудыг барьж байгуулаад үүгээрээ нэг ёсны сүлжээ үүсгэн Азийн супер сүлжээнд нэгдэн орох нь чухал юм. Мөн усан цахилгаан станц ашиглах явдал чухал, Өөр эх үүсвэрийн цахилгаан эрчим хүчийг ашиглах талаар манай судалгааны баг БНСУ, БНХАУ, Японы багтай хамтран ажиллаж байна” гэсэн юм.

Аажим аажмаар урагшилж буй 3 улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэдийгээр бүтээн байгуулалт өрнөж томоохон төслүүд хэрэгжихэд чамгүй хугацаа шаардагдах ч алс хэтийн үр өгөөж нь их юм гэдгийг чуулганд оролцогсод онцлож байлаа.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.