10 насаар залуужих уу ? Бие дэх дааврын тэнцвэртэй байдлаас эрүүл мэнд, гоо үзэсгэлэн шалтгаалдаг...


Залуу эмэгтэйн биед "эстроген" буюу эм бэлгийн даавар хангалттай ялгардаг тул эрч хүчтэй, гоо үзэсгэлэнтэй байдаг билээ. Харин хөгшрөх тусам эстроген дааврын ялгаралт буурдаг тул арьсанд үрчлээ сууж, үс бууралтах болон цэвэршилт явагдаж эхэлдэг байна.

Сүүлийн үед "фитоэстроген" буюу ургамлын эм бэлгийн даавар агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн ихээр худалдаалагдах болсон. Харин эмэгтэй хүн хөгшрөлттэй тэмцэхийн тулд зөвхөн гаднаасаа төдийгүй дотроосоо эхэлж өөрийгөө арчлах ёстой. Тиймээс бид танд энэхүү нийтлэлээрээ фитоэстроген буюу ургамлын эм бэлгийн даавар агуулсан хүнсний  бүтээгдэхүүнүүдийг танилцуулах болно.

1. Эстроген даавар ямар үүрэгтэй вэ

Эстроген нь хэдийгээр бэлгийн даавар боловч зөвхөн бэлгийн үйл ажиллагааг зохицуулахаас гадна өөр олон үүрэгтэй. Тухайлбал, коллаген, эластиний ялгаралтыг зохицуулж, арьсыг зөөлөн, уян хатан, өнгөлөг байлгахад нөлөөлж, үрчлээний эсрэг тэмцдэг. Харин нас явах тусам эсроген дааврын ялгаралт буурдаг тул арьс суларч, үрчлээ суудаг.

Хөгшрөлт болон цэвэршилт явагдаж эхэлсэн эмэгтэйчүүд дааврын эмчилгээ хийлгэх нь бий. Харин хоол хүнсээр дамжуулж фитоэстрогенийг олж авснаар эрүүл мэндэд зарим нэгэн сөрөг нөлөөтэй байж болох дааврын эмчилгээнээс илүү эрүүл, найдвартай байх болно. Түүнчлэн фитоэстроген нь даавар биш онцгой нэгдэл учраас та эрүүл мэндэд хохиролтой хэмээн айх хэрэггүй.

2. Анхаараарай!

Эмэгтэй хүний бие дэх эстрогений ихэнх нь өөхөнд буюу хэвлийд хуримтлагддаг. Эрдэмтдийн тогтоосноор эмэгтэй хүн эрүүл чийрэг, гоо сайхан байхын тулд хэвлийн хэсэгтээ дор хаяж 2-3 см өөхөн давхаргатай байх ёстой аж. Харин цэвэршилтийн үед эмэгтэйчүүд хэт их жин барьж, хоол тэжээлийн дутагдалд орж, турснаар зүс царай, арьсанд хөгшрөх шинж тэмдэг илүүтэй ажиглагддаг байна.

3. Фитоэстроген агуулдаг хүнс

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг олон хүнсний бүтээгдэхүүн болон гоо сайхны бүтээгдэхүүнд "фитоэстроген" агуулагддаг. Фитоэстроген агуулсан хүнсийг тогтмол хэрэглэснээр бүсгүй та гоо үзэсгэлэнгээ удаан хугацааны турш хадгалах, наснаасаа 5-10 насаар залуу харагдах боломжтой.

Фитоэстроген нь жимс, овьёосонд ихээр агуулагддаг. Тухайлбал:

Шар буурцаг

Буудайн гурил

Арвай

Овьёос

Инжир

Сэвэг зарам

Алим

Лууван

Усан үзэм

Бурбон дарс

Шар айраг гэх зэрэг...

4. Фитоэстроген агуулдаг. Залуужуулах шидтэй эдгээр хүнсийг хүмүүс эртнээс мэдэж, хэрэглэсээр ирсэн. Ялангуяа, балжингарма цэцэг, цагаан гаа, турмерик зэрэг нь гайхалтай залуужуулах шидтэй. Эдгээр фитоэстроген агуулсан бүтээгдэхүүнүүдийг 40-өөс дээш насны эмэгтэйчүүд өдөр тутам, байнга хэрэглэж байвал зохино. Түүнчлэн шар буурцаг нь залуужуулах шидтэй гэдгийг та хөгширдөггүй хэмээгддэг Япон, Солонгосчуудын хооллолтоос харж болно.

5. Фитоэстрогентэй эм

Эдгээр хүнснүүдээс гадна фитоэстроген агуулсан эмнүүд ихээр үйлдвэрлэгдэх болсон. Тухайлбал, “Ци-Клим” хэмээх эм нь 45 наснаас дээш насны эмэгтэйчүүдэд зориулагдсан амин дэм, гормоны гаралтай эм юм. Энэхүү эмийг “цимицифуги”-аас гаргаж авсан хэмээн үйлдвэрлэгчид нь тайлбарладаг. Уг ургамал нь хөгшрөлттэй тэмцдэг, байгалийн гаралтай шилдэг бүтээгдэхүүн гэгддэг. Гэвч зарим тохиолдолд энэ эм нь биед сөрөг нөлөө үзүүлж болох тул та эхлээд эмчид үзүүлж, энэ эм тохирох эсэхийг шинжлүүлэх хэрэгтэй.

6. Фитоэстрогентэй гоо сайхны бүтээгдэхүүн

50-аас дээш насны эмэгтэйчүүдэд энэ төрлийн бүтээгдэхүүн маш тохиромжтой. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсыг хуурайшихаас сэргийлж, бэхжүүлэн, сулрах, үрчлээ үүсэхээс хамгаалдаг. Түүнчлэн "фитоэстроген" агуулсан нүүрний тосыг оройн цагаар түрхэхэд илүү тохиромжтой. Мөн та зовхины үрчлээний эсрэг тос худалдан авахдаа аль болох фитоэстрогений найрлагатайг нь сонгон хэрэглэж байгаарай.

7. Фитоэстрогений нөлөө

Фитоэстрогентэй эмийг зохистой хэмжээнд нь хэрэглэвэл таны эрүүл мэндэд ноцтой хохирол учрахгүй. Харин эмийг ууж байх үедээ алкохоль хэрэглэж болохгүйг анхаарна уу.
Фитоэстрогентэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хүний биед олон эерэг талтай болохыг дээр дурдсан. Түүчнчлэн ийм төрлийн хүнснүүд эмэгтэй хүний бие дэх эстрогений ялгаралтыг дэмжиж өгдөг давуу талтай юм.

Фитоэстрогентэй гоо сайхны бүтээгдэхүүнийг голдуу 40-өөс дээш насны эмэгтэйчүүд хэрэглэдэг. Харин 40-өөс доош насны эмэгтэйчүүд хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болно. Тиймээс та иймэрхүү арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө гоо сайхны эмчээс зөвлөгөө аваарай.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.