Угаалгын машинд гутлаа ингэж угаагаарай!


Хувцас өнгө алдах, биед соронзлогдон наалдах, ноосон хувцас бөөгнөрч, чигжрэх зэрэг асуудлууд танд тохиолддог уу? Хэрвээ тийм бол та хувцсаа угаахдаа доорх 5 алдааг санамсаргүйгээр гаргаад байгаа эсэхийг нягтлаарай. Энгийн хирнээ таны хувцсыг үргэлж шинэ мэт байлгах чухал зүйлсийг бид анзааралгүй орхигдуулдаг ажээ.

1. Хувцсаа буруу ангилдаг

хувцас угаах

Бид хувцсаа өнгөөр нь л зөвхөн ангилан угаах нь олонтаа. Харин хувцасны материал, угааж буй зүйлийн хэрэглээг мартдаг. Өөрөөр хэлбэл өнгөөр нь ялгахын зэрэгцээ хувцасны материалаар ялган угаах нь маш чухал.

Хөвсгөр, ноосон, нэхмэл хувцсыг даавуун цагаан цамц, нимгэн даашинзтайгаа хамт угааж болохгүй. Мөн алчуур, ор хөнжлийн даавууг хувцастайгаа хамт угааж болдоггүй, заавал тусад нь угааж байгаарай.

Та ингэж материалаар нь ангилан угаагаад дадчихад хангалттай.

2. Угаалгын нунтгийн хэмжээг зөв тааруулдаггүй

угаалгын нунтаг

Нэг удаагийн угаалгад нунтгийн орох тунг нарийн хэмжих хэрэгтэй. Савлагаан дээр байдаг тунгийн хэмжээний зааврын дагуу хэрэглэж заншаарай.

Монголчууд бид цай, давснаас эхлээд олон зүйлийг баримжаалж хийгээд сурчихсан шигээ угаалгын нунтгаа баримжаагаар хийдэг нь тун түгээмэл алдаа юм. Тунгаа тааруулаагүй тохиолдолд цэвэр усаар зайлсан ч угаалгын нунтаг хувцаснаас бүрэн арилахгүй байх нь бий. Үүнээс үүдэн элдэв харшил, эмгэг үүсгэх шалтгаан болдог.

ХОЛБООТОЙ: Угаах хувцасныхаа хэмжээнд хэрхэн бодисоо зөв тохируулах вэ?

3. Угаалгын машины жингээс хэтрүүлдэг
хувцас угаах

Нэг удаагийн угаалтаар бүгдийг нь угаачихъя гээд, угаалгын машинаа дүүртэл хувцсаа хийгээд таглаж орхих нь хувцсаа угаагаагүйгээс ч дор гэдгийг та мэдэх үү? Бид яг угаалгын машиныхаа зааврын дагуу хувцсаа угаадаг болов уу?

Дээр дурдсанчлан бид ихэвчлэн баримжаалаад л хувцсаа угаалгын машин руугаа чихчихдэг шүү дээ. Гэтэл энэ нь бас л алдаа байх нь. Угаалгын машины өгөгдсөн жингээс нь хэтрүүлэн хувцсаа хийснээр хувцасны хир буртаг арилдаггүй төдийгүй хувцсыг өнгө алдуулж гандаах үндэс шалтгаан болдог юм.

Угаах хувцасныхаа хэмжээг хэрхэн тааруулах талаар "Угаалгын машиныхаа хүчин чадалд тохируулан угаах нь" нийтлэлээс уншаарай.

 

4. Хэт халуун усанд угаадаг

хувцас угаах

Бүсгүйчүүд бид хувцсаа халуун усанд угаавал сайн өнгө ордог гэж боддог нь бас нэг алдаа юм. Чанартай угаалгын нунтаг нь хүйтэн усанд ч хирийг сайн арилгаж чаддаг бөгөөд хэт халуун усанд хувцас угаах нь өнгийг гандуулж, материалыг өгөршүүлдэг.

 

5. Ангижруулагч хэрэглэдэггүй

хувцас зайлагчХувцасны ангижруулагч нь хувцсыг хөвсгөр, зөөлөн болгох, анхилуун үнэртэй болгох зэрэг олон давуу талтай. Үүнээс гадна манай улсын хуурай уур амьсгалд нимгэн цамц, торгомсог материалтай даашинз, костюмын өмд зэрэг хувцаснууд биед наалдан соронзлогдоод байдаг.

Энэ асуудлыг шийдэх цор ганц зүйл бол хувцас зайлагч юм. Тиймээс бүсгүй та хувцас ангижруулагчийг тогтмол хэрэглэж заншаарай. Өөр бусад шалтгаануудын талаар "Хувцас зайлагч ашиглах 5 шалтгаан" нийтлэлээс уншаарай.

 

Эрхэм хэрэглэгчиддээ зориулан "Анунгоо ХХК"-с бэлтгэн хүргэж буй "УГААЛГЫН ХӨТӨЧ" цахим гарын авлагыг доорх холбоосоор нэвтрэн татан аваарай. Энэхүү номонд танд хэрэгтэй угаалгын тэмдэглэгээний тайлбар болон онцгой арчилгаа шаардлагатай материал эдлэлийг цэвэрлэгээний заавар багтсан юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.