Мэргэжлийн сумо бөхийн аварга Харүмафүжи Д.Бямбадорж энэ сард зодог тайлна


Монгол улсын заан Р.Даваанямын хүү мэргэжлийн 70 дахь аварга Д.Бямбадорж одоогоос 16 жилийн өмнө сумод хүч үзэж эхэлжээ.

Анхлан Ама нэрээр барилдаж эхэлсэн хүчтэн маань 2004 оны арваннэгдүгээр сард макүүчи зиндаанд дэвшиж, цаашлаад дээд зиндаанд нийтдээ 9 удаа түрүүлсэн юм. 2012 оны долоо, есдүгээр сарын башёд дараалан унаагүй түрүүлж, мэргэжлийн сумогийн дээд цолонд хүрсэн түүхтэй.

Их аваргын зодог тайлах ёслол энэ сарын 30-нд товлогджээ. Токио хотын "Ничидо" галерейд их аваргын зурсан бүтээлийн үзэсгэлэн гарах юм. Мөн энэ хичээлийн шинэ жил эхлэхэд тэрээр эх орондоо "Шинэ монгол Харумафүжи" сургуулийг нээсэн юм

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.