ЦЕГ: Өвөө нь таван настай ач охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг бүртгэгдсэн


Хорвоогийн хамгийн цэвэр ариун, эмзэг нандин бүхэнтэй зүйрлэдэг бидний жаахан охид. Хүрэхээс ч харам эмзэг турьхан, харах төдийд л хайр татах эелдэг дөлгөөн, энхрий ялдам тэр гэгээн ертөнцийг сүүдэрлэх боломжийг хэнд ч олгохгүй байх юмсан.

Сүүлийн үед айлын нялх охидын амьдралд хар толбо үлдээж, харуй бүрийгээр, хүний нүднээс далд хүчирхийлэн бузарладаг хүний санаанд багтамгүй жигшүүрт хэргүүд ихээр гарах болсон.

Хамгийн сүүлд л гэхэд таван настай охиныг өвөө нь хүчирхийлжээ гэх зүрх зүсэм мэдээ олон нийтийн сүлжээмэдээ цацагдаж олон нийтийг цочирдууллаа.

Үнэн эсэхийг ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад, "Цагдаагийн байгууллагад 26-р хороонд оршин суух 58 настай иргэн согтуурсан үедээ таван настай ач охиноо хүчирхийлсэн байж болзошгүй гэх дуудлага мэдээлэл ирсэн. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгэээр хэлтэст шалгаж байна" гэв.

Энэ мэт хүний санаад багтамгүй аймшигт хэргүүд сүүлийн жиүлүүдэд өдөр, цагаар өсч байгаа нь нууц биш. 

Хэдэн жишээ дуръдая...

ЖИШЭЭ 1:

-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн цочирдом хэрэг гарсан. Хэргийг тодруулбал, иргэн Ч нь Замын-Үүд суманд зочид буудал ажиллуулдаг байсан бөгөөд найз Ц-ийн хамт архи уухдаа хүү болох Х-тэй хамт байж таарсан байна. Ц нь эцгийг нь согтсон хойно ой найман сартай хүүг нь хүчирхийлсэн байдаг.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шүүхээс хэрэгтэнг 20 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон байна.

ЖИШЭЭ 2:

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ний шөнө дөрвөн настай охин бусдад хүчиндүүлсэн хэрэг гарсан. Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт буюу тодорхойлж хэлбэр Дэлгэр21 СӨХ-ийн харьяанд байдаг орон сууцны подвальд энэ хэрэг гарсан байдаг. Охины ээж орцны жижүүр хийдэг цэвэрлэгээ хийж байх хооронд ийм хэрэг гарсан аж.

ЖИШЭЭ 3:

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө иргэн Б.Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны буюу 7 настай О.Ц-г хүчиндэж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгджээ.  

Тус хэргийг энэ сарын 10-ны өдөр буюу өнгөрсөн даваа гарагт анхан шатны шүүхээр хэлэлцэж шүүгдэгч Б.Б-д 20 жилийн ял оноож, хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

ЖИШЭЭ 4: Хөвсгөл аймагт хичээлдээ явахаар гарсан наймхан настай охиныг хүчиндэн дур хүслээ хангаад амь насыг хохироож, барьж  явсан цүнхэндээ хийн жалганд хаясан онц ноцтой хэрэг гарсан.

ЖИШЭЭ 6: Сургуулийн босго алхаад удаагүй зургаахан настай  охиныг ангид нь орж хүчиндсэн.

ЖИШЭЭ 7: Гэртээ унтаж байсан 13 настай охиныг хөнжлөөр нь ороон авч яваад хүчиндэж, зэрлэгээр хөнөөсөн.

ЖИШЭЭ 8:. Гэртээ байсан эгч дүү болох тав, арван настай хоёр охины эгчийг нь хүчиндэж, хоолойг нь хэрчин амь насыг нь хөнөөсөн.

ЖИШЭЭ 9: Гэрийнхээ гадаа тоглож байсан 8-10 насны гурван охиныг хүчирхийлсэн.

ЖИШЭЭ 10: Оны өмнөхөн сургуульдаа явж байсан найман настай охиныг машиндаа чирж оруулан хүчиндээд хаясан. Ес эхэлж, жавар хурсан өдөр байсан учир охины хөл хөлдөж, шээж чадахаа байсан гээд сэтгэл өвдөм хэргүүдийг дурдаад байвал дуусахгүй.

ЖИШЭЭ 11: Өвөрхангай аймагт бага насны хүүхэд найман настайгаасаа хойш 12 нас хүртлээ бүтэн гурван жилийн турш хойд эцэгтээ хүчиндүүлж, тамлан тарчлуулсан хэрэг гарсан. Хэн нэгэнд хэлвэл ална гэж айлган сүрдүүлж байсан учир охин хэнд ч хэлэлгүй гурван жилийг ардаа орхисон байдаг.

Эдгээр дурдсан хэргүүд тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан онц ноцтой хэргүүд юм. Үүний цаана илчлэгдээгүй хэдэн хэрэг, хэдэн бяцхан зүрх байгааг бид таашгүй.

Өнгөрөгч 2017 оны байдлаар хүчингийн 213 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 205 нь бага насны хүүхэд хохирсон гэх ба  хохирогч нарын 6 нь эрэгтэй хүүхэд гэх харамсалтай тоон баримт байна.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас бага насны 23 хүүхэд бэлгийн замын халдварт өвчин туссан, 12 хүүхэд жирэмсэлсэн, 9 хүүхэд "гэмтлийн дараах дарамтат эмгэг”, "хүчирхийллийн дараах сэтгэл гутрал”, "сэтгэл гутрах сунжирсан хариу урвал бүхий дасан зохицох эмгэг” зэрэг сэтгэцийн эмгэгтэй болсон байна.

Хамгийн эмгэнэлтэй нь хүчирхийлэлд өртөгчдийн ихэнх нь насанд хүрээгүй охид бөгөөд дийлэнх хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа нь нийгмийг түгшээгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэг үйлдэгчдийн 32 хувь нь тухайн хохирогчийн танил, ойр дотнынхон байх жишээтэй.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулиар 15-25 жилийн хорих ял оноодог. Энэ тэдэнд тохирох ял мөн үү. Хүний нялх үрийг хүчиндсэн хүмүүс гарч ирээд дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн баталгаа байна уу. Мөн энэ гэмт хэргийн хохирогч болсон охид, тэдний ар гэрийнхнийх нь сэтгэлийн гүн шарх 25 жил болсон ч эдгэнэ гэж үү.

Ялангуяа хүчирхийллийн хохирогч болсон насанд хүрээгүй хүүхдүүд насан туршдаа сэтгэлдээ гунигтай амьдардаг.

Учир нь хүний амьдралын хамаг л сайхан, үе дурсамж хүүхэд насанд бий болдог. Харин энэ үе дээрээ бусармаг нэгний золиос болсон хүүхдэд ямархан зүйл бодогдох нь тодорхой.

Тиймээс эцэг эхчүүдээ, Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлдэг болсон энэ цөвүүн цагт бага насны охиддоо тавих хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр гэрт нь орхихгүй, орой үдэш ганцааранг нь гадуур явуулахгүй байх нь гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа нэгний үйлдлийг нэн даруй таслан зогсоох хамгийн зөв арга юм шүү гэж хэлмээр байна.

Т.Гэрэл

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.