4 дүгээр цахилгаан станцад осол гарч, ажилд саад хийсэн нь зохион байгуулалтгүйн илрэл


Өнөөдөр өглөө 9 цаг өнгөрч, 10 цаг дөхөж байх үеэр цахилгаан нэг асч, нэг унтарсан байдалтай тасарлаа. Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн мэдээллээр тус станцад осол гарч, нийслэлийн төвийн зургаан дүүргийн тог тасарсан байна.

Үүнд, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн цахилгааныг бүхэлд нь хязгаарлажээ. Дулааны IV цахилгаан станцад осол гарч, цахилгаан тасарсан үед эрчим хүч авдаг хэсгийг Дулааны III цахилгаан станцад шилжүүлсэн байна. Гэтэл III цахилгаан станц нь эрчим хүчний  ачааллаа дааж чадахгүй хоёр цаг гаран  хот бүхэлдээ тоггүй болж, үдийн өмнөх үйл ажиллагаанд саад учруулав.

Цахилгаан тасарснаас хойш 50 минутын дараа буюу 10.50 цагт Төрийн ордныг тойрсон албан газар, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан түгээж эхлэсэн байна. Мөн эмнэлэг, цагдаа, онцгой зэрэг газрууд ч цахилгаанаар хангагджээ. 

Гэнэтийн ослын үед улс орон даяар цахилгаан тасрахад шатахуун түгээх станцууд, банкууд, ATM-үүд ажиллах боломжгүй болдог. Цаашид ачааллаа зохицуулж, хуваарилах нь цахилгаан станцуудын ажлын үүрэг, зохион байгуулалттай холбоотой гэдгийг сануулъя.

Б.Баярмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.