Хоёулхнаа байхдаа амжуулж аваарай


Хүүхэдтэй болохоосоо өмнө амьдралаас таашаал авч амжих нь чухал.

Эмэгтэй хүн гэр бүл, хүүхэдтэй болохоос өмнө одоогийн амьдрал болон гэр бүлийн амьдралын хооронд онцын ялгаа байхгүй гэж боддог. Гэтэл тийм биш. Ээж болох маш сонирхолтой, жирийн ганцаар амьдрал хамаагүй дээр, 1000 дахин илүү. Гэхдээ энэ бол огт өөр амьдрал, таны хамгийн дотны найзууд ч хүүхэдтэй байх ямар сайхныг танд тайлбарлаж өгч чадахгүй. Мөн тэд эх болсны дараахи үеийн сөрөг талыг хэзээ ч ярьж өгөхгүй. Бүх эцэг эхчүүд ирээдүйд эцэг эх болох хүмүүсийг айлгахаас эмээсэн мэт энэ талаар ам нээдэггүй. Би хүүхэддээ ухаангүй хайртай, гэхдээ л эмэгтэйчүүддээ хүүхэд гарахаас өмнө амжиж цэнгэж ав гэж зөвлөж байна.

Нэг. Өөрийн бие галбираар бахарх.

Ямар нэг топ загвар өмсөгч бүсгүй зурагтаар хүүхэд гаргасны дараа 5кг жин нэмлээ гэж ярихыг та сонссон байх, харин та бол тэр биш, иймээс дор хаяж 10-15 кг жин нэмнэ гэж тооцоолох хэрэгтэй. Бараг 20 ч байж магадгүй. Мэдээж жирэмсэн үед биеэ арчилж, дараа нь бүр ч илүү санаа тавих хэрэгтэй гэж би жирэмслэхээс өмнө бодож байлаа. Хоолоо тохируулж идэх, дасгал хийх энэ тэр гээд. Гэхдээ өөрийн болон танилуудынхаа туршлагаас харахад жирэмсэн болон төрсний дараах үед өөрийн биеэ арчлах талаар ямар нэг хүчин чармайлт гаргах маш хэцүү. Бусад үеэс 10 дахин хүнд. Тэгэхээр үдшийн бие барьсан даашинзаа мөддөө өмсөхгүй гэсэн үг.

Хоёр. Өөрийн үсээрээ гайхуул.

Жирэмсэн үед үс шингэрч унадаг. Хэдийгээр дараа нь хэвийн байдалд ордог ч хуучных шиг өтгөн намирсан, сул асгарсан үс үүрд алга болно. Мэдээж өглөөдөө үсэндээ бигудж ороож болно л доо. Гэхдээ хөхүүл эх хүнд өглөөгүүр хагас цаг бигудж ороож өөртөө бөөн яршиг удах уу, эсвэл даавуу угааж, хүүхэд хооллох зэргээр цагаа илүү ашигтай өнгөрөөх үү гэдэг талаар сонголт бараг үгүй. Тэгэхээр үсээ нэг бол эрэгтэй халимаг болгож тайруулна, эсвэл ардаа морины сүүл шиг боохоос өөр аргагүй. Минийхээр бол тайрсан нь дээр мэт.

Гурав. Гэрийн тэжээмэл амьтнаа эрхлүүлж тогло.

Би нэг мууртай байлаа, түүнийг гараасаа салгадаггүй, хаашаа л бол цугтаа явдаг байсан. Би түүний хоол, шампунь, үсний сам, тоглоом, дэвсгэрт бараг өөрөөсөө дутахгүй их зардал гаргадаг байсан. Харин хүүтэй болсны дараа юун түүнийг энхрийлж тоглохтой мантай. Тэр байтугай өмнө нь ялихгүй санагддаг байсан бол одоо уур хүргэж, хүүгийн минь буйдан дээр муур очиж хэвтэх ариун цэвэрт тохирохгүй мэт санагддаг.

Дөрөв. Бэлгийн амьдралаас бүрэн таашаал ав.

Өмнө нь нөхөр бид 2 амралтын өдрүүдэд бараг 12 цаг хүртэл хэвтэж, загас наадуулдаг байсан, дараа нь юм идээд дахиад л эхэлдэг. Харин нялх хүүхэдтэй айлд үйл явдал маш идэвхтэй өрнөдөг тул ядаж ганц удаа яаруухан хийхийн тулд нилээд ов ухаан самбаа зарцуулах хэрэгтэй болдог. Тэгээд энэхүү түүхэн явдлын 3 дахь минутанд хайртай хүү маань сэрж, уйлагнахыг үгүй гэх газаргүй шүү дээ. Хөхүүл хүүхэдтэй үед өдөрт 6 удаа хөхүүлж, нойтон даавуу, хүүхдээ унтуулах гээд энэ үед юун секстэй мантай.

Тав. Ганцаархнаа байх сайхан шүү.

Өмнө нь би зарим үед 11 цаг хүртэл унтдаг байлаа. Харин одоо ядаж түр зуур ч болтугай чимээгүй гэрт ганцаар байхын тулд өглөө 6.30-д босож, кофе ууж, сонин уншиж, юм бодож суудаг.

Зургаа. Бяцхан хөөрхөн цүнх ёстой тансаг эд шүү.

Yүнийг ялихгүй зүйл гэж бодож байна уу. Өмнө нь миний цүнхэнд 2ш уруулын будаг, сормуусны будаг, пудр, мөнгөний түрийвч, гэрийн түлхүүр л байдаг байсан. Харин одоо бол миний цүнхийг үүргэвч гэхээр болжээ, хүүхдийн сам, зажилдаг чихэр, хүүхдийн зурагтай цомог, алчуур, соска, угж, илүү өмд, гэнэт хүйтэрвэл өмсөх цамц, тоглоомон бамбарууш, хүүгийн минь машины сандал будах дуртай хуучин уруулын будаг минь…

Долоо. Хол нутагт амжиж амар.

Хүүхэд төрөхөөс өмнө би маш их аяладаг байлаа. Амралт болгоноор гадаад үгүй юмаа гэхэд хотоос гадагш явдаг байв. Хүүхэд төрсний дараа нөхөр бид хоёр бараг жил гаран гэрээсээ гараагүй. Тэгээд бид нэг удаа хүүгээ аян замын ая даахтай болсон гэж шийдээд 7 хоног амрахаар шийдэв. Энэ бол их том алдаа байсан. Замд гараад 2 цагийн дараа л хүү маань ханиад хүрсэн бололтой, эсвэл шүд нь цухуйснаас болсон уу, уйлаад салдаггүй. Амралтанд 2 өдөр зовсны дараа буцаад нислээ. Онгоцоор нисэх бүтэн цагийн турш хүү маань орилов. Онгоцны үйлчлэгч түүнд жигнэмэг санал болгоход би “Баярлалаа, бидэнд жигнэмэг байгаа, харин та архи өгөхгүй юу” гэлээ. Түүний нүд орой дээрээ гарах шахаж их айхад би түүнд хүүдээ биш өөрөө уух гэснээ тайлбарлав. Хөөрхий зорчигчид над руу “Та яаж энэ чөтгөрийг онгоцонд авч орж ирэв ээ? Тээшний хэсэгт өгөх байсан юм” гэсэн шинжтэй ширтэцгээх аж. Буух үед хүү маань аавынхаа хайртай ганц пиджак руу бөөлжчихөв. Түүнээс хойш аялах тухай ярихаа ч байсан. Гэхдээ хүүгээ томрохоор алс хол аялана гэж бодож байгаа, мэдээж тэр үед дахин төрөхгүй бол шүү дээ. Хамгийн инээдтэй нь бид хоёулаа энэ тухай улам бүр олон ярьдаг болоод байна. Бид хүүхдэд тийм их хайртай юм болов уу эсвэл амьдралаас таашаал авахын оронд элдэв гэнэтийн явдалгүйгээр байж чадахгүй бололтой.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.