МОНГОЛ, ФИНЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН XIV ХУРАЛДААН УЛААНБААТАРТ БОЛНО


Монгол, Финландын Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн хамгааллын хамтын ажиллагааны комиссын XIII хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 7-10-ны өдөр Хельсинки хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Тус комиссын хуралдааныг Монголын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Финландын талаас Гадаад хэргийн яамны гадаад худалдаа эрхэлсэн дэд сайд Маркку Кейнонен нар ахлан оролцлоо.

Комиссын хуралдаанаар хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр боловсрол, байгаль орчин, уул уурхай, ой, сэргээгдэх эрчим хүчний салбарт нийгмийн тэгш хүртээмжтэй байх. Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Финландын Ухаалаг эрчим хүчний хөтөлбөрт хамрагдах боломжийг судлах, хот суурин газрын байгаль орчны бохирдлыг бууруулах, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Финландын ногоон технологийн дэвшлийг Монголд нутагшуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр талууд тохиролцло. Ийнхүү Монгол Финландын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааныг 2021 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар талууд тохиролцов.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.