ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОГЧИД 175 ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖЭЭ


ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн дөрөвдүгээр чуулга уулзалтад оролцогчид 42.07 тэрбум долларын өртөг бүхий 175 гэрээ, хэлэлцээр байгуулсан байна гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Алс Дорнодын бүс нутгийн асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев мэдэгдэв.

"Анхдугаар чуулга уулзалтын үеэр бид 18.86 тэрбум долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээр байгуулсан бол хоёрдугаар чуулга уулзалтын үеэр 26.11 тэрбум доллар, гурав дахь удаагийн чуулга уулзалтын үеэр 36.27 тэрбум долларын өртөг бүхий гэрээ, хэлэлцээр байгуулсан юм" гэж тэрбээр мэдэгдлээ.

Мөн түүний мэдээлснээр, энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд "Хөрөнгө оруулагчдыг дэмжих арга хэрэгслүүд", "Алс Дорнодын салбарын тэргүүлэх чиглэлүүд", "Дэлхийн Алс Дорнод-Олон улсын хамтын ажиллагааны төслүүд", "Иргэдийн амьжиргаанд тохирсон нөхцөлийг бүрдүүлэх" гэсэн дөрвөн үндсэн сэдэв дор бизнесийн 100 арга хэмжээ зохион байгуулагдсанд олон улсын 6002 төлөөлөгч, хэвлэлийн мэдээллийн 1300 төлөөлөгч оролцсон байна.
 
Д.Нямтулга
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.