Оросууд ямар хүнснээс татгалзаж байна вэ?


Судалгааны “Ромир” төвийн хийсэн судалгаагаар оросуудын тал хувь нь аль болох хөнгөн, хурдан шингэдэг, холестерин багатай хоол хүнсийг илүүд үздэг гэжээ. Судалгааг 220 хотын 40 мянган хүнийг хамруулан хийсэн байна.

Мөн гоймон зэрэг түргэн болгодог хоол, хөлдөөсөн банш, котлет зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс аль болох татгалзахыг хичээдэг хэмээн хариулжээ. Судалгаанд оролцогчдын 55 хувь нь эдгээр хүнснээс татгалздаг бол 24,7 хувь нь бүрмөсөн татгалзахад бэлэн гэсэн байна. Харин 14,4 хувь нь эдгээр хүнс амьдралыг хөнгөвчилдөг учраас дуртай гэжээ.

Гурилан бүтээгдэхүүнүүдэд бас судалгаанд оролцогчдын дэмжлэгийг аваагүй байна.

 Эх сурвалж: РИА НОВОСТИ, https://news.mn/r/2000864/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.