ИРАНЫ МЭДЭЭЛЛИЙН IRNA АГЕНТЛАГ ОАНА-Г ДАРГАЛАХААР НЭРЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ


2022-2025 онд Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагыг /ОАНА/ даргалахаар Ираны мэдээллийн агентлаг /IRNA/ нэрээ дэвшүүлжээ.

Тегеран хотноо болсон ОАНА-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 43 дугаар хуралдааны хаалтын үеэр Исламын Бүгд найрамдах улсын мэдээллийн агентлагийн /IRNA/ гүйцэтгэх захирал Зиа Хашеми дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Олон жилийн турш ОАНА-гийн эгнээнд байгаа Иран улс 1997-2000 онд тус байгууллагыг даргалж байсан юм. Одоо тус улсын мэдээллийн агентлаг ОАНА-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. ОАНА нь 1961 онд ЮНЕСКО-гийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд бүс нутгийн 35 орны 44 мэдээллийн агентлагийг эгнээндээ нэгтгэдэг. Тус байгууллага нь дэлхий даяар түгээж буй мэдээллийн гуравны хоёрыг нийлүүлдэг юм.

Э.Хулан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.