НҮБ-ЫН ПАЛЕСТИНЫ ДҮРВЭГЧДЭД ТУСЛАХ АГЕНТЛАГИЙН САНД ТУСЛАМЖ ӨГӨХИЙГ АРАБЫН ОРНУУДАД УРИАЛЖЭЭ


НҮБ-ын дэргэдэх Палестины дүрвэгчдэд туслах агентлагийн /UNRWA/ санд АНУ санхүүгийн тусламж олгохоо зогсоохоор шийдвэрлэсний дараа уг санд тусламж үзүүлэхийг Ливан дахь ХАМАС хөдөлгөөний төлөөлөгч Али Барака Арабын орнуудад хандан мягмар гарагт уриалжээ. Энэ тухай Ливаны “Элнашра” сонинд бичсэн байна.

“Европын орнуудтай харьцуулахад Арабын баян орнууд энэхүү санд бага хэмжээний тусламж үзүүлдэг” гэж А.Барака онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр АНУ-ын шийдвэрийг "улстөржсөн" гэж шүүмжилжээ.

“НҮБ-ын Палестиний дүрвэгчдэд туслах агентлагийн санд хандив өгөхөө зогсоолоо” гэж АНУ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт зарласан байна. Энэ мэдэгдэл Ливанд палестинчуудын байх хугацааг сунгахыг дэмжиж байсан Ливаны өндөр албан тушаалтнуудын дургүйцлийг ихээхэн хүргэсэн ажээ.

Ливаны Гадаад хэргийн сайд Гебран Бассил даваа гарагт уг асуудлаар 24 орны дипломат төлөөлөгчидтэй уулзалт хийсэн бөгөөд Франц, Швейцарь, Их Британи зэрэг улс НҮБ-ын Палестины дүрвэгчдэд туслах агентлагийн санд олгодог тусламжаа нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Э.Хулан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.