ҮЙМЭЭН ДЭГДЭЭСЭН ЖАГСАГЧДЫГ БАРИВЧЛАН СААТУУЛСАН БАЙНА


Германы зүүн өмнөд нутгийн Хемниц хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар 300 орчим хүнийг баривчлан саатуулсан тухай цагдаагийн газраас гаргасан мэдээлэлд тэмдэглэжээ.

Хууль хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, янз бүрийн нам болон хөдлгөөнөөс зохион байгуулсан жагсаалд 9,5 мянга орчим хүн оролцсон байна.

Ням гарагийн оройны байдлаар зодолдох, өмч хөрөнгө эвдэн сүйтгэх, цагдаагийн ажилтнуудад эсэргүүцэл үзүүлэх, хориотой байгууллагуудын сүлд тэмдэг ашиглах зэрэг хууль зөрчсөн 25 үйлдэл бүртгэгдсэн аж.

Наймдугаар сарын 26-ны өглөө болсон зодооны үеэр 35 настай герман залуу алагдсан ба энэ хэрэгт сэжиглэгдсэн Сирийн нэг иргэн, Иракийн нэг иргэнийг баривчилсан байдаг. Энэ өдөр олон зуун хүн гадны цагаачдыг эсэргүүцсэн зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийж эхэлсэн юм.


Лу.Батбаяр

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.