БОКСЧИН Э.ЦЭНДБААТАР, Б.ЧИНЗОРИГ НАР АВАРГЫН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ДАРААЛАН ТУЛАЛДАНА


Индонезийн нийслэлийн Кемаеоран /Kemayoran/ дүүргийн “Жакарта Интернациональ Экспо”-гийн С танхимд /Hall C/ болж буй Азийн XYIII спортын наадмын боксын тэмцээний аваргын алтан медалийн төлөөх шигшээ тулаан орон нутгийн цагаар 14:00-д эхэлнэ.
Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар, Узбекстаны тамирчин, 2016 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Абдурасулов Шункор-той тоглоно.
Энэ тоглолтын дараа 64 кг-д дэлхийн армийн аварга, ОУХМ Б.Чинзориг, Узбекстаны боксчин, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Холдаров Икболжон-той алтан медалийн төлөө тулалдана.

Э.Цэндбаатар энэ удаагийн тэмцээнд Ирак, Туркменистан, БНХАУ-ын тамирчдыг 5:0-ээр дараалан ялсан бол А.Шункор Филиппин/5:0/, Киргиз /3:2/, Тайланд /5:0/-ын боксчдыг ялж аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.

Харин Б.Чинзориг БНАСАУ /5:0/, Энэтхэг/5:0/, Тайландын /3:2/ боксчдыг ялж аваргын төлөө өрсөлдөхөөр болсон юм. Түүний өрсөлдөгч нь Иордан, БНСУ, Японы тамирчдыг ялж шигшээд тунажээ.

Манай Э.Цэндбаатар орон нутгийн цагаар 14:45-д, Б.Чинзориг 15:00 цагт дэвжээнд гарч тулалдана.

Д.Өлзий

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.