БНХАУ ХҮҮХДИЙН ТООГ ХЯЗГААРЛАХ ХУУЛИА ЦУЦАЛЖ МАГАДГҮЙ


Дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улс хүүхдийн тоог хязгаарлах бодлогоо цуцлахаар төлөвлөж байна.

Өчигдөр БНХАУ-ын эрх баригчид иргэний хуульд нэмэл өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд үүнд гэр бүл төлөвлөлтийн талаархи хориглосон заалтуудыг оруулаагүй байна.

Үүний зэрэгцээ салах өргөдөл өгсөн хосуудад эвлэрэх нэг сарын хугацаа өгөх зүйл заалтыг иргэний хуулийн төсөлд оруулжээ.

Энэхүү хуулийн төслийг 2020 оны гуравдугаар сард болох БНХАУ-ын парламентын ээлжит хуралдааны үеэр танилцуулахаар төлөвлөсөн байна.

Төрөлтийн түвшин буурсны улмаас хүн амын өсөлт саарч, ажиллах хүч багассантай холбогдуулан БНХАУ гэр бүл төлөвлөлтийн бодлогоо зөөлрүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан хот газар амьдардаг хосууд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хуулийг 2016 онд баталсан юм. Энэ хуулийг батлахаас өмнө БНХАУ нэг хүүхэд бодлогыг баримталж байсан билээ.


Д.Нямтулга

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.